​ЭНЭТХЭГИЙГ САНРСЫН УУДАМД ХОГ ТАРИЛАА ГЭЖ БУРУУТГАВ

О.Шүрэнцэцэг
2019/08/28

Америкийн агаар ба сансрын уудмыг судлах агентлаг NASA нь Энэтхэгчүүдийн туршсан хиймэл дагуулын эсрэг зэвсэг дэлхийн тойрог замд ихээхэн хог үүсгэсэн тухай мэдээлжээ. Туршилтын үеэр устгасан хиймэл дагуулын 50 орчим хэлтэрхий дэлхийн тойрог замд байгаа нь цаашид тойрог замд пуужин хөөргөхөд аюул учруулж болзошгүй гэж үзсэн байна. Энэтхэг нь гуравдугаар сарын 27-нд хиймэл дагуулын эсрэг шинэ зэвсэг туршсан юм. Тус туршилтын үеэр болзошгүй дайсны хиймэл дагуулыг илрүүлэн устгах "A-Sat" гэж нэрлэгдсэн технологийг шалган 740 кг жинтэй "DRDO Microsat-R" хиймэл дагуулыг тусгай пуужингаар харван устгаж байсан. NASA-ийн мэргэжилтнүүд энэ талаар "Пуужин оносны дараа хиймэл дагуулын 400 гаруй хэлтэрхий үссэн. Зургаадугаар сарын 15-ны байдлаар 49 хэлтэрхий нь тойрог замд хэвээр байсан" гэж бичжээ. Энэтхэгийн пуужингийн технологийн мэргэжилтэн Рави Гупта нь NASA-ийн энэхүү мэдэгдлийг эрс шүүмжилсэн байна. Тэрээр энэхүү мэдээллийг Энэтхэгийн эсрэг чигэлсэн буруутган зэмлэх суртал ухуулгатай төстэй байна гээд "NASA яагаад АНУ, ОХУ, БНХАУ-ын үүсгэж байгаа сансрын хог хаягдлын талаар ярихгүй байгаа юм бэ? Эдгээр улс нь туршилт хийхдээ маш олон тооны хог бий болгосон. Манай үүсгэсэн гээд байгаа хэлтэрхий нь ойролцоогоор 100 км-ийн өндөр байх тул сансрын ямар ч хөлөгийн хувьд аюулгүй юм" гэсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 32 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18