​ХУСИТ БОСОГЧИД САУДЫН АРАВИЙН НИЙСЛЭЛ РҮҮ ДОВТЛОВ

О.Шүрэнцэцэг
2019/08/27

Йемений хусит босогчдын "Ансар Аллах" бүлэглэлийн зэвсэгт дайчид Саудын Аравийн нийслэл Эр Рияд хот руу дайралт хийсэн тухай "Al-Masdar News" мэдээлсэн байна.Хусит босогчдын мэдээлж байгаагаар тэд "Samad-3" дрон ашиглан пуужингаар харваж довтолсон аж. Гэхдээ дайралтын улмаас учирсан хохирлын талаар ямар нэг мэдээлэл өгсөнгүй. Сауды Аравийн батлан хамгаалах яам ч энэ дайралтын талаар ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна.

Үүнээс өмнөхөн, наймдугаар сарын 19-нд хуситуудын дронууд нь Саудын Аравийн Шейба газрын тосны орд газрыг довтолж байсан. Үүнээс болоод дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ 1 хувиар өссөн.Йемень 2014 оноос эхлэн иргэний дайн болж байгаа юм. Энд Йемений өмнөх Ерөнхийлөгчийн талд үнэнч гэдгээ зарласан лалын шашны шиа урсгалыг дагагч зэвсэгт хүчний хэсэг ба хусит босогчид нэг тал болсон. Нөгөө талд нь шинээр сонгогдсон ч босогчдод хөөгдсөн Абд Раббо Мансур Хади ерөнхийлөгчид үнэнч лалын шашны сунна урсгалыг дагагчид ба Саудын Аравийн тэргүүлж байгаа суннаг дагагчид голдуу амьдардаг орнуудын эвсэл байгаа юм.

Энэхүү эвсийн хүчин Йемений хот сууринг удаа даралалан бөмбөгдөж байгаагаа энгийн зөвхөн энэ жил гэхэд л энгийн номхон 15 мянган хүн амиа алдаад байгаа аж.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 31 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18