​ЗИМБАБВЕД ЦАЛИНГАА АМ.ДОЛЛАРААР АВАХЫГ ХҮССЭН ЭМЧ НАР АЖИЛ ХАЯЛТ ЗАРЛАВ

О.Шүрэнцэцэг
2019/08/27

Зимбабве улсын Засгийн газар цалинг нь америк доллараар өгөхгүй байгаад уурласан эмч нар бүх нийтийн ажил хаялт зарласан тухай "Reuters" агентлаг мэдээлжээ. Үүний өмнө тус улсын Засгийн газар нь эмч нарын цалинг зөвхөн үндэсний валютаар тавина, гэхдээ 60 хувиар нэмэгдүүлнэ гэсэн амлалт өгөөд байсан юм.

Гэвч Зимбабвегийн улсын мэдлийн эмнэлгийн эмч нарын холбоо нь энэ саналаас татгалзсан бөгөөд ажил хаялтыг есдүгээр сарын 3-аас эхлүүлэхээр болжээ.Цалингаа америк доллараар тавихыг шаардахад хүргэсэн хүчин зүйл нь зимбабве долларын инфляцийн түвшин юм. Зимбабве нь инфляцийн түвшин хамгийн өндөртэй дэлхийн улс. 2008 оны хэт инфляцийн үеэр үндэсний мөнгөн тэмдэгтийнх нь ханшны уналт 79,6 тэрбум хувь болж урьд хожид үзэгдээгүй дээд амжилт тогтоож байсан. Иймд энэ улс нь хэсэг хугацаанд үндэсний валютаа гаргахаа больж байсан удаатай. Түүнээс хойш төр солигдож, байдал арай дээрдсэн ч инфляц нь өндөр хэвээр байна. Он гарсаар Зимбабве долларын ханшны уналт сарын 42,9 хувь болоод байсан юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 31 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18