ИРАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ G7-ИЙН УУЛЗАЛТЫН ҮЕЭР ФРАНЦАД ИРЖ ДУУЛИАН ТАРЬЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/08/27

Францын Биарриц хотноо явагдаж байгаа "Их долоо"-ийн уулзалтын үеэр Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани Францад айлчилсан явдал мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг ихэд татлаа. Дональд Трамп Ираныг цөмийн зэвсэгтэй болох санаархлаасаа татгалзаагүй гэж буруутган энэ улсын эсрэг байлдааны ажиллагаа явуулж магадгүй эгзэгтэй үеэ тул сонирхохоос өөр аргагүй.

Гэвч АНУ, Ерөнхийлөгч Трамп нь өөрт хамгийн ашигтай гэж үзсэн нөхцөлд, өөрийн болзлыг тулган хүлээлгэх байдлаар л хэлэлцээ хийх сонирхолтойгоос хэн нэгний гэнэтийн бэлэг, тулган хүлээлт дор хэзээ ч хэнтэй уулзахгүй. Тэр тусам өөр улсын шахалтаар уулзалт хийж, Ирантай энхийн гэрээ байгуулсан ялалтыг өөр улсад өгөхийг зөвшөөрөхгүй нь ойлгомжтой.

Иймд Ираны Ерөнхийлөгч "Их долоо"-ийн уулзалтын үеэр Францад айлчилсныг тун таагүй хүлээж авсан нь мэдээж. Иймд Францын Ерөнхийлөгч Макрон энэ талаар тайлбар хийх шаардлагатай болжээ. Тэрээр "Ираны удирдагч Роуханийн тухайд гэвэл G7-д тэргүүлж байгаа улсын урилгаар бус харин ТББ-уудын урилгаар Францад хүрэлцэн ирсэн юм шүү" гэжээ. Гэхдээ Дональд Трамп нь Макроны хамтаар "Их долоо"-ийн үр дүнгийн талаар хэвлэлийн бага хурал явуулахдаа Ираны Ерөнхийлөгчтэй уулзах боломж байж болох талаар мэдэгдсэн байна. Тэрээр "Хэрэв нөхцөл байдал зөв, нааштай байвал би уулзахыг зөвшөөрөх байсан" гэжээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 32 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18