​ИРАН, ХОЙД СОЛОНГОС ХОЁР БАЛЛИСТИК ПУУЖИНГ ХАРВАЖ ТУРШЛАА

О.Шүрэнцэцэг
2019/08/26

Өнгөрөгч баасан гарагт Иран нь өөрийн үйлдвэрлэсэн шинэ төрлийн баллистик пуужин харваж туршсан тухай тус улсын Лалын хувьсгалыг хамгаалагч хүчний командлагч бригадын генерал Хосейн Салами мэдэгдсэн байна.

Тэрээр "Манай улс ямагт хамгаалах болон стратегийн систем туршсаар ирсэн бөгөөд энэ бол хүчин чадлаа нэмэгдүүлэх эцэс төгсгөлгүй зам юм. Өчигдөр Ираны ард түмний хувьд хамгийн амжилттай өдрүүдийн нэг байлаа" гэсэн байна. Гэхдээ ямар зориулалттай, хэдийн алслалттай пуужин туршсан тухай нарийн мэдээллийг өгүүлсэнгүй. Иран нь сүүлийн жилүүдэд баллистик пуужингийн үйлдвэрлэлд үсрэнгүй амжилт гаргасан. Жишээлбэл, 2015 онд 2000 км-ийн алсын тусгалтай "Мескат" далавчит пуужин туршин зэвсэглэлдээ авсан байна. Энэ зуур Хойд Солонгос ч зүгээр суусангүй ээлжит удаагаа ойрын зайн тусгалтай пуужин харван туршжээ. Энэ бол Хойд Солонгосоос энэ сард пуужин харван туршсан долоо дахь тохиолдолд юм. Харвасан пуужин нь 400 мм-ийнтом калибртай олноор харвах системийнх байж. Туршсан пуужин нь 380 км нисч Япон тэнгист унажээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 31 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18