​ИХ ДОЛОО -ГИЙН УУЛЗАЛТ ЭХЭЛЛЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/08/26

"Их долоо" гэж нэрлэгддэг дэлхийн хамгийн баян, нөлөө бүхий долоон гүрний удирдагч нарын уулзалт Францын Биарриц хотноо эхэллээ. Уулзалтын хүрээнд маш олон хоёр талын уулзалт, ярилцлага боллоо. Уулзалтыг зохион байгуулж буй Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нь бусад уригдсан улс орны төрийн тэргүүнүүд, олон улсын байгууллагуудын удирдлагууд хүрэлцэн ирж, өргөн хүрээтэй хэлэлцүүлэг болохоос өмнө G7-ийн дунд чухал асуудлуудаар үзэл бодлоо солилцоход онцгой анхаарна гэсэн юм. Иймд их долоогийн зарим гишүүн онгоцноос буунгуутаа л шууд хоёр талын уулзалтад орсон байна. Хамгийн түрүүнд АНУ-ын Ерөнхийлөгч Трамп, Францын Ерөнхийлөгч Макрон нарыг төлөвлөгөөгүй хоёр талт уулзалт боллоо. Ажил хэргийн үдийн зоог хэлбэрээр зохион байгуулагдсан уулзалтын үеэр хоёр улс хоорондын арилжаа, экологийн асуудлыг хөндөнө гэж Макрон мэдэгдэж байсан. Уулзалтын дараагаар хоёр орны удирдагч Ираны асуудал, олон улсын арилжааны талаар олон байр суурь ойролцоо болсон гэж тухай мэдээллийг сэтгүүлчид авчээ. Үүний дараа Францын Ерөнхийлөгч нь бас нэгэн төлөвлөгдөөгүй хоёр талт уулзалт хийж Японы Ерөнхий сайд Шинжо Абэтэй уулзсан байна. Энэ уулзалтын талаар ямар сэдэв хөндсөн талаар яригдсангүй. Үүний дараа Макрон нь Германы Канцлер Ангела Меркельтэй хоёр талт уулзалт явуулав. Мөн энэ үеэр Европын бүх удирдагчдын хооронд уулзалт зохион байгуулсан. Мөн Их Британийн Ерөнхий сайд Жонсон, Канадын Трюдотой нүүр тулан уулзаж Хонконгийн жагсаал, Амазоны түймрийн талаар санал бодлоо солилцжээ. Европын холбооны зөвлөлийн тэргүүн Дональд Туск нь тус чуулга уулзалтын үеэр нэн тэргүүнд хөндөгдөх асуудлын талаар хэвлэлийн бага хурал хийсэн цорын ганц хүн болсон. Тэрээр "Их долоо"-ийн гишүүд ярилцах хамгийн гол сэдэв нь хоорондоо худалдааны дайн дэгдээхгүй байх явдал гэсэн байна. Мөн Брексит, Өмнөд Америкийн нэгдсэн зах зээлийн гишүүн орнуудтай хийх тохиролцоо, Бразилийн ойн түймрийн асуудлыг хөндөнө гэж мэдэгдсэн. Ням гарагт, Африк тивээс уригдсан зургаан орны төрийн тэргүүн, Энэтхэг, Австрали болон Испанийн тэргүүнүүдтэй уулзалт явуулсан ч хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хараахан ирээгүй байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 31 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18