САНСАРТ ҮЙЛДЭГДСЭН АНХНЫ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/08/26

"The New York Times" сонин сансарт, олон улсын сансрын станц дээр үйлдэгдсэн анхны эрүүгийн гэмт хэргийг илчилсэн байна. Тус сонины мэдээлж буйгаар Америкийн сансрын нисгэгч Энн Маклэйн нь 2018 оны арванхоёрдугаар сараас 2019 оны зургаадугаар сар хүртэл олон улсын сансрын станц дээр ажиллаж байхдаа станцын компьютерийг ашиглан нөхрийнхөө банкны дансанд хууль бусаар нэвтэрч шалгасан аж. Энн Маклэйны нөхөр Саммер Уорден нь дансанд нь хууль бусаар нэвтэрснийг мэдээд банкинд хандахад НАСА-ийн мэдлийн компьютерээс хууль бусаар нэвтэрсэн болохыг хэлж. Үүний дараа эзнийг нь тогтоохын тулд АНУ-ын холбооы худалдааны комисс, НАСА-д хандсаны дараа эхнэр нь олон улсын сансрын станцын компьютер ашиглан дансыг нь шалгасан болохыг тогтоожээ. Харин Маклэйн нь өөрийгөө ямар ч гэмт хэрэг хийгээгүй, нөхрийнхөө өгсөн аман зөвшөөрлийн дагуу дансыг нь шалгасан, өмнө нь ч тэгэж шалгадаг байсан гэсэн байна. Хэрэв шүүхээс Маклэйнийг буруутай гэж үзвэл тэрээр сансрын уудамд эрүүгийн гэмт хэрэг хийсэн анхны хүн болох юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 31 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18