​ЛИВАН НҮБ-Д ГОМДОЛ МЭДҮҮЛНЭ

О.Шүрэнцэцэг
2019/08/26

Сүүлийн үед Израйлийн цэргийн нисэх хүчний онгоцнууд агаарын хилийг нь удаа дараалан зөрчиж байгаа тул Ливаны Засгийн газар НҮБ-д хандан гомдол мэдүүлэхээр болсон гэдгийг тус улсын Гадаад харилцааны сайд Жебран Басиль мэдэгджээ. Ням гарагт Израйлийн хоёр дрон Бейрутын ойролцоох агаарын хилийг нэвтрэн орсон байна. "Аль Ватания" агентлагийн мэдээлснээр шөнийн цагаар орж ирсэн хоёр дроны нэг нь осолдож унасан бол нөгөөх нь агаарт дэлбэрсэн. Ливаны армийн эргүүлүүд дрон унасан газрыг бүсэлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна гэсэн. Харин лалын шашны "Хеболла" хөдөлгөөн нь энэ талаар мэдээлэл хийхдээ Израйлийн хоёр дрон нь тэсрэх бөмбөгөөр цэнэглэгдсэн байсан, нэг нь тус хөдөлгөөний мэдээллийн төв дээр унаж дэлбэрсэн гэжээ. Тус хөдөлгөөний төлөөлөгч нь "Хүчтэй дэлбэрэлт болж их хэмжээний эд зүйлийн хохирол учирсан. Төвд ажиллаж байсан гурван ажилтан шархадсан" гэсэн байна. Энэ хэрэгтэй холбоотойгоор Ливаны Ерөнхий сайд Саад Харири "Израйлийн цэргийн нисэх хүчин Бейрутын тэнгэрт нислэг үйлдэж ээлжит удаагийн түрэмгийлэл үйлдсэн нь бүс нутгийн тогтвортой байдалд ноцтой аюул учруулж байгаа хэрэг. Манай Засгийн газар Ливан улсыг үндэсний аюулгүй байдалд нь заналхийлсэн дайсагнасан төлөвлөгөөнд татагдан орохоос хамгаалах шаардлагатай бүх арга хэмжээг авна" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 31 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18