​ХОЛЛИВУДЫН ОДУУД АМАЗОНЫ ШИРЭНГЭН ОЙН ТҮЙМРИЙГ УНТРААХЫГ УРИАЛЖ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/08/26

Холливудын одууд Амазоны ширэнгэн ойд дэгдээд байгаа түймрийг унтраахыг уриалжээ. Тухайлбал, Анжелина Жоли түймрийн унтраах арга хэмжээ нэн даруй авахыг уриалсан байна. Тэрээр "Амазоны халуун орны ойг түймэр устгаж байгааг хараад суух тун хэцүү байна. Энэ ой дэлхийн хувьд ямар чухал болохыг ээж минь намайг зургаатай байхад ярьж өгч байсныг би санадаг. Ойг хамгаалж, нандигнах ёстой юм. Гэтэл бид тэгэж чадсангүй" гэжээ.

Бразилын эрх баригчид түймрийг унтраах дорвитой арга хэмжээ авахгүй байгаа тухай бусад алдартнууд ч мэдэгдэл хийсэн байна. Жүжигчин Леонардо ди Каприо, хөлбөмбөгчин Рональдо нар энэхүү түймрийг унтраах нь дэлхийн бүх улс оронд хамаатай болохыг онолцжээ. Учир нь, Амазоны ширэнгэн ой нь дэлхийн агаар мандал дахь хүчилтөрөгчийн 20 хувийг дангаар ялгаруулж байдаг, дэлхийн уушиг гэж нэрлэгдсэн нутаг. Энэ зуур түймрийн утаа Аргентинд хүрсэн тухай тус улсын цаг агаарын албанаас мэдээлсэн байна. Түймрийн утаа нь Болив, Парагвай болон Бразилын өмнөд хэсэгт түймэрт автаад байгаа газруудаас иржээ. Утаа нь Бразилын хилээс 1000 км-ийн алсад байдаг Аргентины нийслэл Буэнос-Айрэст хүрсэн байна.

Түймэр нь ойрын үед Аргентины цаг агаарт нөлөөлж магадгүй гэдгийг мэргэжилтнүүд анхааруулжээ. Учир нь, асар их талбайд ой устан үгүй болсноор агаар мандалд хадгалагдан үлдэх чийгийн хэмжээ буурч эхлэх нь удалгүй хур тунадасны хэмжээ буурахад хүргэнэ.Аргентин нь газар тариалан, мал аж ахуйн улс тул хур тунадасны хэмжээнд тун мэдрэг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 31 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18