​ЯПОН НЬ ӨМНӨД СОЛОНГОСТ ЭСЭРГҮҮЦЭЛ ИЛЭРХИЙЛЭВ

О.Шүрэнцэцэг
2019/08/26

Өмнөд Солонгосыг маргаантай арлуудын орчим хээрийн сургууль хийсэнд Японы Засгийн газар дургүйцэн эсэргүүцэл илэрхийлсэн тухай "Киодо" агентлаг мэдээлсэн байна. Ням гарагт Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин Токто арлуудын орчим хоёр хоногийн хээрийн сургууль эхлүүлж байгаа талаар "Yonhap" агентлаг мэдээлээд байсан юм. Хээрийн сургуульд тэнгисийн болон агаарын цэргийн хүч, хуурай замын хүч оролцож байгаа аж. Япон нь Токто арлуудыг Такэшима гэж нэрлэдэг бөгөөд газар нутгийнхаа салшгүй хэсэг гэж үздэг тул ийнхүү эсэргүүцэл илэрхийлсэн байна. Токто (Такэшима) нэртэй бүлэг арлууд нь Япон тэнгист, Япон ба Өмнөд Солонгосын дунд байрладаг. Өмнө нь Японы мэдэлд байсан эдгээр арал Дэлхийн хоёрдугаар дайны дараа Өмнөд Солонгосын мэдэлд очсон. Үүнийг Япон улс "хууль бус булаан эзлэлт" гэж нэрлэсэн бөгөөд арлуудыг Симанэ мужид хамаарах засаг захиргааны нэгж, өөрийн газар нутаг гэж үзэх болсон. Улмаар арлуудыг харьяаллын тухай асуудлыг НҮБ-ын Олон улсын шүүхээр хэлэлцүүлэн шийдүүлэхийг санал болгодог. Гэвч Өмнөд Солонгос нь түүх, газар зүй болон хууль зүйн хувьд яалт ч үгүй өөрийнх нь нутаг тул түүнтэй холбоотой газар нутгийн маргаан ч байхгүй гэж мэдэгддэг. Эдгээр арлыг Өрнөдийнхөн Лианкурын арлууд гэж нэрлэдэг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 31 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18