ПОЛЬШИЙН ЕРӨНХИЙ САЙД УЛСДАА НАТО-ИЙН ШИНЭ БААЗ БАЙГУУЛАХЫГ УРИАЛАВ

О.Шүрэнцэцэг
2019/08/23

Польш улсын Ерөнхий сайд Матеуш Моравецкий улсад нь байгаа Америкийн цэргийн албан хаагчдын тоог нэмэгдүүлэх, НАТО-ийн байнгын цэргийн бааз байгуулах зайлшгүй шаардлага байгаа тухай ярьсан байна. Тэрээр Германы "Westdeutsche Allgemeine Zeitung" сонинд өгсөн ярилцлагын үеэр энэ тухайгаа мэдэгджээ. Моравецкий нь АНУ нь Польш ба Германы нутаг дээрх цэргийн базуудаа улам хүчитгэх хэрэгтэй гэж үздэг аж. Тэрээр "Энэ бол хоёроос нэгийг нь сонгох тухай асуулт биш юм. Бидэнд Рамштайнд НАТО-ийн бааз хэрэгтэй бас Польшд НАТО-ийн бааз хэрэгтэй" гэжээ. Улмаар Германыг Батлан хамгаалах зардлаа ДНБ-ийн 2 хувь хүртэл өсгөхгүй байгааг шүүмжилсэн байна. Тэрээр "Би Германыг тасалбаргүй зорчигч гэж хэлэхгүй ч түүний оруулж байгаа гишүүнчлэлийн татвар нь хүлээсэн үүрэгт нь дүйцэхгүй байна. Батлан хамгаалахынхаа зардлыг аль болох хурдан нэмэгдүүлэх хэрэгтэй" гэжээ. 2018 оны байдлаар НАТО-ийн гишүүн есөн улс Батлан хамгаалахын зардлаа ДНБ-ийхээ 2 хувь болгон өсгөөөд байна. Польш нь бүр 2017 онд Батлан хамгаалах зардлаа 2 хувьд хүргэсэн. Герман нь Батлан хамгаалах зардлаа өсгөнө гэж амалдаг ч эдийн засгийн хямрал гэх мэт шалтаг заан хойшлуулсаар байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 33 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18