ДЭЛХИЙН ХАМГИЙН БАЯН ХҮНЭЭС АЛХ ХАДУУР БҮХИЙ ЭД ЗҮЙЛС ХУДАЛДАХАА ЗОГСООХЫГ ШААРДАВ

О.Шүрэнцэцэг
2019/08/23

Литв улсын шинэ үеийн тусгаар тогтнолын эцэг гэгддэг Витаутас Ландсбергис гэгч ноёнтон дэлхийн хамгийн баян хүн Жефф Безост хандан захидал бичиж, "Amazon" сайтаар Зөвлөлтийн бэлэг тэмдэг бүхий бараа бүтээгдэхүүн борлуулахаа зогсоохыг шаардсан байна. Тэрээр захидлаа "Facebook" хуудсан дээрээ ил байршуулжээ. Ландсбергис нь дэлхийн хамгийн том онлайн дэлгүүрт хандан "Гитлерийн дэглэмтэй хамтаар улс үндэстнийг хоморголон устгаж, цэргийн гэмт хэрэг үйлдэж байсан ЗХУ-ын коммунист дарангуйллын бэлэг тэмдэг бүхий барааг зарж борлуулж байна" гэж ихэр уурлан бухимдсан байх юм. Ялангуяа, алх хадуурын зураг бүхий буйдангийн дэр, хүүхдийн богино ханцуйтай цамц түүнийг сэтгэлийг ихэд эмзэглүүлэн доромжилсон гэнэ. Хэдий ингэж уурлаж бухимдсан ч гэлээ Лансдбергис нь Безосыг шууд буруутган давшилсангүй, онлайн дэлгүүрээр нь юу зарагдаж байгааг мэддэггүй байж болох юм гэж өршөөнгүй хандаад захидал бичсэн юм байна. Мөн захидлаа зүгээр нэг явуулаагүй харин Молотов-Риббентропын гэрээнд гарын үсэг зурсан 80 жилийн ойгоор бичиж байгаагаа онцолжээ. Иймээс Зөвлөлтийн бэлэг тэмдэг бүхий барааг борлуулахаа болих шийдвэрийг энэ гэрээг баталсан өдөр буюу наймдугаар сарын 23-нд гаргах нь хамгийн тохиромжтой гэж тэрээр заажээ. Витаутас Ландсбергис нь 1990 онд ЗөвлөлтЛитв улсын Дээд зөвлөлөөр "Литв улсыг сэргээх тухай" тогтоол гаргуулах ажлыг санаачлан хэрэгжүүлсэн тул орчин үеийн Литв улсын "тусгаар тогтнолын эцэг" гэж нэрлэгдэх болсон хүн юм. Энэ тогтоолын баталсны дараагаар Литв улс нь Зөвлөлтөөс тусгаарлах эрхээ эдэлж тусгаар тогтносон анхны Бүгд найрамдах улс болж, Ландбергис нь шинээр байгуулагдсан улсын Дээд зөвлөлийн дарга болж байсан түүхтэй. Мөн Ландсбергис нь Зөвлөлтийн бүрэлдэхүүнд орж байсан үеийг "булаан эзлэгдсэн жилүүд" гэж мэдэгдээд задран унасан Зөвлөлтийн хууль ёсны залгамжлагч гэгддэг ОХУ-аас булаан эзлэлтийн нөхөн төлбөр болгож 28 тэрбум долларын нэхэмжлэхийг санаачилсан хүн юм. Литв дунд зуунд хүчирхэг вант улс байсан ч яваандаа суларч, Польшийн мэдэлд байгаад 18 дугаар зуунд Герман, Орос, Австриийн эзэнт гүрнүүд Польшийн газар нутгийг хуваан авах үед Оросын эзэнт гүрний мэдэлд орсон байдаг. Оросын эзэнт гүрний нэг муж байгаад 1917 оны хувьсгалаар тусгаар улс болсон ч 1939 онд Зөвлөлт ба Германы хооронд харилцан үл довтлолцох тухай Молотов-Риббентропын гэж нэрлэгдсэн гэрээг байгуулахад тус гэрээний нууц заалтын дагуу Зөвлөлтийн нөлөөллийн бүсд орж, арга буюу Зөвлөлтийн бүрэлдэхүүн дэх нэг Бүгд найрамдах улс болсон юм. Ингэж яваад 1991 онд Зөвлөлт задран унахад ахин тусгаар улс болсон түүхтэй.1945 онд Зөвлөлт нь Литв улсыг булаан эзэлсэн гэдгийг Ерөнхийлөгч Путинээс хүлээн зөвшөөрөхийг шаардахад тэрээр "1939 онд нэгтгэсэн улсыг 1945 онд булаан эзлэх боломжгүй" гэсэн хариу өгсөн байдаг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 31 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18