НЯЛХ ХҮҮХДЭЭ ТУРААЛД ОРТОЛ ХООЛНЫ ДЭГЛЭМ БАРЬСАН ВЕГАН ЭЦЭГ, ЭХЭД ШИЙТГЭЛ ОНООЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/08/23

Дэлхийн дулааралтай тэмцэх, байгаль орчноо хамгаалах тэмцлээр халхавч хийсэн янз бүрийн таагүй үзэгдэл олон гарах болж. Жишээлбэл, байгаль орчныг бохирдуулж, дулаарал үүсэхэд хүргэж байгаа нэг шалтгаан нь мал аж ахуй тул бүгдээрээ махнаас гарцгаая гэсэн яриа сүүлийн арваад жил дэлхий даяар олон сая дагагчтай болсон. Амьтны гаралтай бүх төрлийн бүтээгдэхүүн хүнсэндээ хэрэглэхээс татгалздаг хүмүүсийг веганууд гэдэг. Улмаар эрүүл хооллолт нэртэй хэдэн тэрбум долларын хөрөнгө эргэлдэж байдаг нүсэр том салбар бий болсон. Эд дэлхий даяар маш хүчтэй сурталчилгаа явуулдаг. Гэвч махыг хүн төрөлхтөн хүнсэндээ зүгээр ч нэг хэрэглээд байдаггүй, хүний бие дэх бодисын солилцооны талаарх мэдлэггүй хүмүүс веган хөдөлгөөний сурталчилгаанд хэт автан улайрахдаа өөртөө болон өрөөлд багагүй хохирол учруулах болсон юм. Жишээлэхэд, саяхан Австралийн Сидней хотын тойргийн шүүхээс нялх хүүхдээ веган хоолны дэглэм баримтлан хооллохдоо хэтрүүлж, тураалд оруулсан эцэг, эх хоёрт 300 цаг олон нийтийн ажил хийлгэх шийтгэл оноосон тухай "ABC" компани мэдээлжээ. Энэ оны гуравдугаар сард 33 настай эх, 35 настай эцэг нь хүүхдийнх нь бие муудлаа гэж эмнэлэгт очсоны дараагаар эмч нар хүүхэд хамгаалах албадад мэдэгдэн энэ хэрэг эхэлжээ. Веган эцэг, эх нь мах, махан гаралтай юм болгон муу гэдэг үзэлтэй тул охиноо төрснөөс нь хойш 19 сарын турш дан ургамлын гаралтай хоолоор хооллож. Тэд хүүхдэдээ оливын тостой овьёос, цагаан будааны шүүс, хүнсний ногоо, жимс, төмс, дупүнээс өөр зүйл өгдөггүй байж. Үр дүнд нь 1 ой 6 сартай хүүхэд нь ердөө 4,9 кг жинтэй байсан төдийгүй шинжилгээ хийх явцад хөөрхий охиныг ясны сийрэгжилттэй болсон гэсэн онош тавьсан байна. Хэвийн бойжилттой ийм хүүхэд насандаа хамгийн багадаа 10,2 кг жинтэй байх ёстой. Шүүгч Сара Хаггет шийдвэр гаргахдаа "Хүүхдүүддээ зориулан сонгосон, хийсэн хоол нь тэжээлийн бодисоор баялаг, хэвийн өсөлтөд шаардлагатай бүх л зүйлсийг хангалттай агуулсан байхад эцэг, эх болгон хариуцах ёстой" гэж мэдэгдсэн байна. Сурталчилгаанд хэт автан улайрсны гайгаар хүүхдэд ямар асуудал үүсээд байгааг сонсож, ойлгосон эцэг, эх хоёр шүүх дээр уйлж байсан гэнэ. Тэд тарьсан хэргээ ухамсарлаж, буруугаа бүрэн хүлээсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 31 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18