​ТАЙВАНЬ 8 ТЭРБУМ ДОЛЛАРААР ОНГОЦ ХУДАЛДАН АВНА

О.Шүрэнцэцэг
1 цагийн өмнө

БНХАУ-аас өөрийн газар нутгийн салшгүй хэсэг гэж зарладаг Тайвань арал АНУ найман тэрбум доллараар 66 ширхэг F-16 сөнөөгч онгоц худалдахаар болсон тухай Пентагон мэдэгджээ. АНУ-ын Засгийн газар нь энэ наймааг "Тайвантай харилцах тухай" хуульд нийцэх төдийгүй бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд тус болно гэж үзсэн аж. Одоо энэ гэрээг АНУ-ын Конгресс баталгаажуулах ёстой. Эх газрын Хятад ба Тайвань арал хоорондын харилцаа ширүүсч эхэлсэнтэй холбоотойгоор арлын улсын эрх баригчид өнгөрсөн зургаадугаар сард Америкаас 2 тэрбум доллараар танк, танк эсэргүүцэгч пуужингийн систем худалдан авах тухай яригдаж байсан. БНХАУ нь үүнийг эрс эсэргүүцэж, Тайваньд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг Америкаас шаардаад, зэвсэг нийлүүлсэнтэй холбоотойгоор үүсч болзошгүй бүх л асуудлыг Вашингтон хүлээнэ гэж сануулж байсан. Сануулгын хариуд хоёр бус бүр найман тэрбум долларын сөнөөгч онгоц зарахаар болж байгааг харвал Бээжингийн эсэргүүцэл, сануулгыг Вашингтонд хятадуудын хүсч байснаас огт өөрөөр хүлээж авсан бололтой. Америкийг Тайванд сөнөөгч онгоц зарахаар болсны хариуд Америкийн бараа бүтээгдэхүүний эсрэг хориг арга хэмжээ авах тухайгаа Хятадын тал мэдэгдсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 32 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18