​ОРОСЫН НОРИЛЬСК ХОТЫН АГААРЫН БОХИРДОЛ ДЭЛХИЙД НЭГД ОРЖ БАЙНА

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

Байгаль хамгаалах чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг "Гринпис" байгууллагын Энэтхэг дэх салбар нь дэлхий хэмжээнд SO2 хүхрийн давхар исэл гэсэн хортой хийг агаар мандалд хамгийн ихээр ялгаруулж байгаа газруудыг тодруулах судалгаа явуулжээ. Сансрын уудмыг судлах Америкийн агентлагийн хиймэл дагуулуудыг ашиглан явуулсан тус судалгааны үеэр хүхрийн давхар ислийг хамгийн ихээр ялгаруулдаг хот нь ОХУ-ын Норильск болохыг тогтоожээ. Норильск хотод никель хайлуулах олон том үйлдвэрүүд байдаг нь хорт хийн гол эх үүсвэр болдог аж. Энэ хотын зөвхөн агаар мандал гэлтгүй орчин тойрных нь байгаль бүхэлдээ бохирдоод байгаа. Иймдээ ч энэ хотыг Дэлхийн хамгийн их бохирдсон арван газрын нэг гэж зарлаж байсан юм. Хүхрийн давхар ислийн ялгарлаар хоёрдугаарт орсон газар нь Өмнөд Африкийн Мпумаланге муж дахь Криэль ба Хайфелд дүүргүүд. Эдгээр дүүрэгт Өмнөд Африкийн "Eskom" компани нь нүүрсээр ажилладаг 12 цахилгаан станц ажиллуулдаг. Эдгээр станц нь бүс газрыг агаарын гол бохирдуулагч. Гуравдугаарт нь Ираны Заргоза дахь газрын тос боловсруулах ба химийн үйлдвэр орчмын нутаг орсон. Газрын тос боловсруулах энэхүү нүсэр том үйлдвэр нь орчноо бохирдуулаад олон жил болж байгаа. Гринписээс гаргасан судалгаагаар агаар мандалд хүхрийн давхар исэл ялгаруулагч гол эх үүсвэрүүд нь газрын тос боловсруулах үйлдвэр, төмөр хайлуулах үйлдвэр, нүүрсээр ажилладаг цахилгаан станцууд аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 31 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18