​HUAWEI САНААЧЛАГАГҮЙ АЖИЛТНУУДАА ХАЛНА

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

"Huawei" компанийн үүсгэн байгуулагч Жэнь Жэнфэй нь Америкийн зүгээс авсан эдийн засгийн хориг арга хэмжээний сөрөг үр дагаврыг басгахын тулд шинэ төсөл санаачлахад компанийнхаа бүх л боломжийг дайчлан, энэ талаар идэвх чармайлт гараагүй ажилтнуудын цалин хасч, ажлаас халж байх тушаал гаргасан тухай "Bloomberg" мэдээлж байна. "Huawei" компаниас өнгөрсөн даваа гарагт ажилтнуудынхаа дунд тараасан ажлын удирдамжийг "Bloomberg" олж авсан аж. Тус зааварчилгаанд "Ажилтнууд нь шинэ төслүүдийн судлах зорилгоор цэрэгжүүлсэн хэлбэртэй бүлгүүд зохион байгуулах ёстой бөгөөд энэ талаар амжилт гаргасан ажилтнуудыг компанийн удирдлагад дэвшүүлнэ. Эсвэл цаашдаа өөр газар ажил хайх хэрэгтэй болно. Идэвх санаачлагагүй ажилтнуудын цалинг гурван сарын турш сар болгон хасах бөгөөд цаашид ажиллах чадвартай гэдгээ нотлон харуулаагүй тохиолдолд хална" гэж бичсэн байжээ. "Huawei" компани нь АНУ-ын авсан хориг арга хэмжээний улмаас тун хүнд байдалд ороод байгаа юм. "Bloomberg"-ийн мэдээлж байгаагаар энэ ажилд хориг арга хэмжээний улмаас төлөвлөж байснаасаа 60 саяар цөөн утас зарна гэж тооцоолоод байга аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 31 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18