​ТУРКМЕНИСТАНЫ ТӨСӨВ НЭЭЛТТЭЙ БИШ БАЙГААГ ТӨРИЙН ДЕПАРТАМЕНТ ШҮҮМЖЛЭВ

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

АНУ-ын Төрийн департаментаас гаргасан "Төсвийн ил тод байдлын тайлан 2019"-д Туркменистан улсыг төсвийнхөө талаарх мэдээллийг бүрэн дэлгээгүй, хаалттай байлгаж байгааг шүүмжилжээ.Туркменийн Засгийн газар нь нийт орлогын хэмжээгээ улсын мэдлийн сониноор дамжуулан олон нийтэд ил болгосон ч төрийн өр ба төсвийн зарцуулалтын талаарх бичиг баримтаа нууцалсан хэвээр байгааг Америкийн Төрийн департамент онцолжээ.Тус тайланд "Засгийн газрын төсвийн гадуурх тогтворжуулах сангийн тухай мэдээллийг олон нийтэд ил болгоогүй. Төсвийн зарцуулалтын тухай баримт байхгүйгээ үүдэн, төсвийн найдвартай байдалд дүн шинжилгээ хийх боломжгүй. Туркмений төрийн аудитын алба нь хангалттай бие даасан байж чадахгүй байгаагийн дээр тайлангаа олон нийтэд ил болгохгүй байна" гэжээ. Мөн Туркменистаны Засгийн газраас олон нийтэд ил болгосон төсвийн талаарх мэдээлэл хангалттай бус байгааг америкчууд онцолсон байна. Цаашлаад "Байгалийн нөөцийг олборлох зөвшөөрөл олгохтой холбоотой хууль тогтоомжууд нь ашигт малтмал олборлох лиценз олгоход шаардлагатай бүх нөхцөл, шаардлагыг дурдаагүй" гэж шүүмжилсэн байна. Иймд Туркмений удирдлагад хандан төсвийн баримтуудаа олон нийтэд нээлттэй, илүүтэй бүрэн дүүрэн, бодит болгох ба аудитын хараат бус байгууллага бий болгох, байгалийн баялгийг олборлох лиценз олголтын талаарх мэдээллийг ил тод болгохыг зөвлөсөн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18