​ХАКЕРУУД ТЕХАСЫН ТӨРИЙН АЛБАДЫН СҮЛЖЭЭ РҮҮ ДАЙРАЛТ ХИЙЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/08/20

Америкийн Техас мужийн төрийн албадын мэдээллийн систем нь наймдугаар сарын 19-нд өргөн хүрээтэй хакер дайралтад өртсөн тухай "Forbes" агентлаг мэдээлж байна. Тус мужийн орон нутгийн 23 албаны сүлжээ дайралтад өртсөн. Дайралт эхэлсний дараагаар нарийвчилсан шинжилгээ хийхэд бүх дайралтыг нэг газраас хийсэн болох нь тогтоогдсон байна. Хакерууд дайралт хийх явцдаа мэдээллийг нууцлагч "Nemucod" гэж нэрлэгддэг вирусыг системд халдварлахыг оролдсон байна.Энэхүү вирус нь тухайн систем дэх бүх өгөгдлийг тайлан уншихад нэн төвөгтэй байдлаар нууцлан унших, ашиглах боломжгүй болгодог. Үүний дараагаар хакерууд нь орон нутгийн удирдлагуудад хандан тодорхой хэмжээний мөнгө төлсний дараа нууцлалыг тайлах код явуулахыг санал болгодог. Он гарснаар Америкийн хоёр ч хот энэхүү вирусын дайралтад өртсөн.Тухайд бүрд нууцлагдсан мэдээллийг тайлахад зарцуулах мөнгө нь хакеруудын шаардаж байснаас өндөр байсан тул гэмт этгээдүүдэд 250 мянгаас 300 мянган доллар төлөөд нууцлалыг тайлуулж байсан байдаг. Ийм байдал нь тэдний үйлдлийг өөгшөөч бусад хотууд дээр давтан үйлдэхээр завдсан нь энэ бололтой.Ийм дайралт хийхдээ хакерууд хавьгүй өндөр чадвар, санхүүгийн боломжтой төв Засгийн газруудаас тусдаа, жижиг хотуудын систем рүү дайралт хийхээр сонгон авдаг онцлогтой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18