​1500 МЕТРЭЭС УНААД АМЬД ҮЛДЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/08/20

Канадад 1,5 км-ийн өндрөөс унасан эмэгтэй амьд гарсан тухай "CNN" мэдээлж байна. Энэ эмэгтэй нь Квебек мужийн Труа Ривьер хотын орчим шүхрээр үсрэх үеэр ийм тохиолдол гарчээ. Онгоцыг 1500 метрийн өндөрт гарсны дараа үсрэлт хийхэд үндсэн болон туслах шүхрийн аль аль нь дэлгэгдээгүй байна. Гэвч аз болж модорхог газар унасан тул амьд үлджээ. Эмэгтэйг нугас болон бусад хэд хэдэн газар нь хугарсан гэмтэлтэй эмнэлэгт хүргээд байгаа бөгөөд эмч нар цаашид түүнийг амьдарна гэж хэлсэн байна.Энэхүү ер бусын тохиолдлын нэгэн гэрч "Энэ бол гайхамшиг. Ийм өндрөөс онгоцноос унасны дараа хүн яаж амьд үлдсэнийг таах аргагүй" гэсэн байна. Амьд үлдсэн эмэгтэй нь урд нь олон удаа шүхрээр буулт хийсэн байсан туршлагатай хүн байсан аж. Одоо цагдаа нар тус хэрэг нь хэн нэгний санаатай үйлдэл байсан эсэхийг шалгаж байна.1972 онд болсон онгоцны сүйрлээр Сербийн онгоцны үйлчлэгч Весна Вулович 10 мянга 160 метрийн өндрөөс шүхэргүй унасан ч олон тооны хугарал авч, хэдэн өдөр комд орсны дараа эргэн сэхсэн явдал гарсан байдаг. Вулович нь хамгийн өндрөөс шүхэргүй унаад амьд үлдсэн эмэгтэй гэдгээрээ Гиннесийн дээд амжилтын номонд бүртгэгдсэн байдаг. Вулович нь тэр тохиолдлын дараагаар 16 сарын турш биеийнх нь доод хэсэг мэдээгүй байгаад эмчлэгдэн эдгэрээд 44 жилийн дараа 2016 онд өөд болсон байдаг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 31 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18