​ПУТИН ФРАНЦАД АЙЛЧИЛЖ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/08/20

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Францад улсад албан ёсны айлчлал хийж, тус улсын Ерөнхийлөгч Макронтой уулзлаа. Путин нь Франын Ерөнхийлөгчийн урилгын дагуу айлчилж байгаа юм. Хоёр улсын төрийн тэргүүн уулзалтын үеэр Орос Францын харилцааг илүү гүнзгийрүүлэх, олон улсын болон бүс нутгийн нэн чухал сэдвүүдээр санал солилцох аж.Уулзалтын үеэр төрийн тэргүүнүүд тус тусын зүгээс нэлээд хэдэн чухал мэдэгдлүүд хийлээ. Тухайлбал, ОХУ-ын Ерөнхийлөгч Путин Дунд ба ойрын зайн тусгалтай пуужинг хязгаарлах гэрээ хүчингүй болсон хэдий ч Европт АНУ нь өөрийн пуужингаа байршуулаагүй цагт Орос дундын тусгалтай пуужингаа байршуулахгүй байх үүргийг дангаар хүлээж байгаагаа мэдэгдлээ.Харин Францын Ерөнхийлөгч нь ОХУ ба Европын холбоо нь хамтран дэлхийн аюулгүй байдлын шинэ тогтолцоог бий болгох ёстой гээд үүнд Орос ба Франц, Орос ба Европын холбоо шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ гэдгийг онолцсон байна. Мөн Оросыг Европын гүрэн гэж мэдэгдээд Европ нь Португалийн Лиссабоноос нь Оросын Владивосток хүртэл газар нутгийг хамардаг гэдэгт итгэж явдгаа хэлсэн байна.Макрон нь хэдхэн хоногийн дараа Биаррицт болох Их долоогийн уулзалтад оролцох тул энэхүү мэдэгдэл нь тус уулзалтын үеэр зайлшгүй хөндөгдөх Орос ба Өрнө дахины асуудлыг хэлэлцэхэд Франц ямаршуу байр суурьнаас хандахыг тодорхой хэмжээгээр харуулсан гэж болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18