ТУРКИЙН АРМИ СИРИЙН НУТАГТ ЦӨМРӨН ОРЛОО

О.Шүрэнцэцэг
2019/08/20

Сирийн Засгийн газрын арми Идлиб мужийг алан хядагчдаас чөлөөлөх ажиллагааг тун эрчимтэй явуулж байна. Өчигдөр Сирийн нийслэлийг Дамаскийг эдийн засгийн төв болох Алеппо хоттой холбодог стратегийн чухал ач холбогдолтой зам дагуу байрласан Хан Шейхун хотыг алан хядагч "Жебхат ан Нусра" бүлэглэлээс чөлөөлсөн тухай "Syria TV" мэдээлсэн байна.Гэвч энэ байдал Туркийн удирдлагад таалагдаагүй бололтой. Туркийн эрх баригчид хүнд байдалд орсон алан хядагчдад зэвсэг, сум хүргэх зориулалттай хуягт тээвэрлэгчээр хамгаалуулсан ачааны машины цуваа явуулсан байна. Энэ үйлдлийг Сирийн Засгийн газар эрс буруушааж "Зэвсэгт этгээдүүдэд зориулсан сум, зэвсэг бүхий Туркийн цэргийн цуваа Идлиб муж руу нэвтрэн орсныг манай газар нутгийн халдашгүй байдлыг зөрчсөн хэрэг" гэж мэдэгдэв. Үүний дараа алан хядагчдад сум, зэвсэг хүргүүлэхгүй байх бүх арга хэмжээг авна гэжээ.Энэ мэдэгдлийн дараахан Сирийн байлдааны онгоцнууд Туркийн цэргийн цувааг бөмбөгдсөн мэдээлэл ирсэн, харин тус цуваанаас хүлээсэн хохирлын тухай мэдээлэл хараахан ирээгүй байна. Одоогоор Сирийн арми нь эзэлсэн Хан Шейхун хотын баруун хэсэг дэх фермүүдийг эзлэн алан хядагчдыг сум, зэвсгийн хангалтаас нь таслан байлдааны ажиллагаа явуулж байгаа аж.Сирийн онгоцнууд Туркийн цувааг бөмбөгдсөн явдалд Эрдоган яав ч дуугүй суухгүй. Ингэснээр тус бүс нутаг Сирийн арми, алан хядагчид ба Сирийн зэвсэгт сөрөг хүчнийхнээс гадна Туркийн зэвсэгт хүчний ангиуд орж ирснээр байдал улам ээдрээтэй болж магадгүй болжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 31 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18