​МАЛАЙЗЫН БОИНГ-ЫН ШҮҮХ ХУРАЛ ХОЙШИЛНО

О.Шүрэнцэцэг
2019/08/19

Украйны агаарын орон зайд, иргэний дайн болж байгаа Донбассын дээр пуужинд оногдсон сүйрсэн Малайзын MH17 рейсийн "Боинг" онгоцны хэргийг хэлэлцэх шүүх хурал хойшилж магадгүй талаар "The Star" сонин мэдээлж байна.

Учир нь, онгоцны сүйрлээр амиа алдсан малай иргэдийн эрх ашгийг хамгаалан үйл ажиллагаа явуулдаг Малайзын ТББ-ууд болон "Global Research" байгууллагаас тус хэргийг мөрдөж байгаа Мөрдөн байцаах хамтарсан бүлгийн илтгэлд "нэн чухал олон асуултын хариу үгүй байгаа тул" гээд Малайз ба Нидерландын Ерөнхий сайд нарт хандан шүүх хурлын тодорхойгүй хугацаагаар хойшлуулах хүсэлт явуулжээ.

"JUST" ТББ-ын Ерөнхийлөгч Чандра Музаффар нь "Гуравдугаар сард эхэлнэ гэж зарлаад байгаа шүүх хурлыг зогсоох нь одоогоор хамгийн чухал зорилт болоод байна" гэжээ. Мөн Олон улсын мөрдөх бүлгээс гаргасан илтгэлийн хариуд ТББ-ууд нь өөрийн гэсэн ажлын төлөвлөгөө гаргаад байгаагаа Малайзын Ерөнхий сайд Махатхир Мохаммадад өргөн барих аж.

Энэ хэргийг мөрдөж байгаа Германы хувийн мөрдөгч Йозеф Рэш нь наймдугаар сарын 16-нд сүйрэлтэй холбоотой шинэ мэдээллийг Нидерландад байрлаж байгаа Мөрдөн байцааххамтарсан бүлэгт хүлээлгэн өгөхөд бэлэн тухайгаа мэдэгдсэн. Рэш нь эдгээр мэдээллийг өмнө нь мөрдөн байцаах бүлэгт өгөхийг хүссэн боловч хүлээн авахаас татгалзаж байсан юм.

Нидерланд дахь Мөрдөн байцаах хамтарсан бүлэг нь онгоц руу пуужин харвасан хэрэгт ОХУ-ын гурван иргэн, Украйны нэг иргэнийг буруутай гэж мэдэгдсэн. Гэвч Малайзын Ерөнхий сайд Махатхир Мохамед нь мөрдөн байцаалтаас гаргасан илтгэлтэй танилцаад бодит мөрдлөг явуулж, жинхэнэ буруутныг тогтоохын оронд ОХУ-ыг улсыг ямар ч үнээр хамаагүй буруутгах зорилготой мэдээлэл цуглуулсан байна гэж мэдэгдсэн юм. ОХУ-ын Гадаад харилцааны яам ч мөн адил Мөрдөн байцаах хамтарсан бүлэг нь сүйрэлд орос иргэд хамааралтай гэх ганц ч бодит нотлох баримт дэлгэж чадаагүй гэдгийг онцлоод Оросыг буруутгасан бүх мэдэгдлийг ямар ч үндэслэлгүй гэсэн.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 31 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18