​ALIBABA-ИЙН САРДАА 1 ТЭРБУМ ДОЛЛАРЫН АШИГТАЙ АЖИЛЛАЖ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/08/19

Онлайн худалдааны "Alibaba" компанийн ашиг даруй 144 хувиар өссөн тухай "RBС" мэдээлж байна. Тус компани сүүлийн гурван сарын дотор 3,1 тэрбум долларын ашигтай ажилласан нь сар бүр тэрбум доллар гэсэн үг юм.

"Alibaba"-ийн улирлын орлого 16,3 тэрбум долларт хүрсэн нь 42 хувиар өссөн үзүүлэлт. Энэ бол шинжээчдийн таамаглаж байснаас хавьгүй өндөр байна.Тус компани нь онлайн худалдаа төдийгүй хөндлөнгийн худалдагч нарт реклам сурталчилгааны үйлчилгээ үзүүлэх замаар өндөр ашигтай ажиллаж байгаа. Бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид "Alibaba"-ийн мэдлийн "Taobao", "Tmall" онлайн дэлгүүрүүдэд реклам сурталчилгаа байршуулах нь өсч байгаа аж.

Сүүлийн гурван сарын дотор Хятадад ухаалаг утас ашиглан "Alibaba"-аас жижиглэн худалдан авалт хийдэг идэвхтэй хэрэглэгчдийн тоо 34 сая байснаа 755 сая болж нэмэгдсэн байна. Дагалдах брэндүүдийн хэрэглэгчдийг оруулалгүй зөвхөн "Alibaba"-ийн өөрийнх нь идэвхтэй хэрэглэгчдийн тоо гэхэд л 674 сая хүрээд байна.Гэхдээ сүүлийн үед Хятадын том хотуудын зах зээл ханаж байгаатай холбоотойгоор онлайн худалдааны өсөлт удааширсан. Иймд "Alibaba" нь бизнесээ олон эх сурвалжит болгох дээр онцгой анхаарч байгаа. Иймд "Alibaba" сүүлийн үед үүлэн тооцоолол ба тоон медиад онцгой анхаарах болсон. Мөн "Starbucks" сүлжээтэй хамтран "Hema" брэндийн дэлгүүрүүд нээж эхэлсэн бөгөөд ийм дэлгүүрийн тоо зургаадугаар сарын сүүлийн мэдээгээр 150 хүрээд байгаа. Үүнтэй зэрэгцээд жижиг хотын хэрэглэгчид рүү илүүтэй анхаарах болсон.Одоохондоо "Alibaba"-ийн ашиг орлогын гол эх үүсвэр нь гол бизнес онлайн худалдаа нь хэвээр байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 31 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18