АФРИКТ ОРОС БА ХЯТАДЫН НӨЛӨӨ НЭМЭГДЭЖ БАЙГААД АМЕРИКЧУУД СЭТГЭЛ ТҮГШИЖ БАЙНА

Н.Мижидмаа
2019/08/16

АНУ нь Африк тив дэх Орос ба Хятадын нөлөө улам бүр өсөн нэмэгдэж байгаа ихэд түгшиж эхэлсэн тухай "The Intercept" сонин мэдээлж байна.

АНУ-ын зэвсэгт хүчний Африк дахь командлалын тэргүүн асан тэнгисийн явган цэргийн генерал цолтой Томас Вальдхаузер ба түүний орыг авсан Стивен Таунсенд нар ийм бодолтой байгаа юм байна. Африк тив бүхэлдээ Бээжин ба Москвагийн нөлөөнд орох аюул байгаа талаар тэд анхааруулжээ. Америкийн гол хоёр өрсөлдөгч, болзошгүй дайсан гэгдсэн энэ хоёр улс нь Африк тивтэй тогтоосон эдийн засгийн харилцаа холбоогоо эрчимтэй зузаатгаж байгаа аж. Тухайлбал, БНХАУ ба Африк тивийн орнууд хоорондын худалдааны эргэлт 40 жилийн өмнө 765 сая доллар байсан бол өдгөө 170 тэрбум доллар болж нэмэгдсэн. Орос ба Африк тив хоорондын барааны эргэлт 2009 онд 5,7 тэрбум доллар байснаа 2017 он гэхэд 17,4 тэрбум доллар болж өссөн.

Ингээд зогсохгүй Орос ба Хятад нь Африкийн орнуудтай соёлын харилцаа болон цэргийн зэвсэг техникийн хамтын ажиллагаагаа улам нэмэгдүүлсээр байгаа.

Вальдхауз нь Оросын нөлөөнд орсон орнуудыг жагсаалтыг дурджээ. Тэдний тоонд Төв Африкийн бүгд найрамдах улс, Ливи, Алжир, Судан, Тунис, Мали, Ангол, Мавритани, Гвиней, Гвине ба Бисау зэрэг улсууд орсон байна. Эдгээр улсуудад Москвагийн зүгнээс зэвсэг, байлдааны техник нийлүүлж, оронд нь эрчим хүчний салбар, ашигт малтмалын олборлолтод нь оролцох болсон. Хятад нь мөн л адил зэвсэг нийлүүлж байгаа төдийгүй ойрын үед Африкт өөрийн цэргийн баазаа байгуулах төлөвлөгөөтэй байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18