ТРАМПЫГ ЧАДАХЫН ТУЛД ГУДАМЖИЙГ ОБАМАГИЙН НЭРЭМЖИТ БОЛГОЖ МАГАДГҮЙ

Н.Мижидмаа
2019/08/16

Трампын бариулсан "Trump Tower" цамхаг байрладаг гудамжны нэрийг АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийн нэрэмжит болгох саналыг Нью-Йорк хотын 250 мянган хүн дэмжиж гарын үсэг зурсан байна.

Хэрэв хотын оршин суугчдын энэхүү санаачлагыг Нью-Йорк хотын мэр болон Хотын зөвлөл дэмжвэл Дональд Трампын гэрийн хаяг нь "Ерөнхийлөгч Бараг Х.Обамагийн нэрэмжит өргөн чөлөөний 721" болж өөрчлөгдөх аж. Гэхдээ Америкт хотын гудамж талбайд нэр олгох журмын дагуу амьд сэрүүн хүний нэрээр нэрлэх хориотой, нэрлэхээр бол нас барснаас нь хоёр жилийн дараа л нэрлэдэг. Гэхдээ америкчууд Обамаг хүндлээд энэ журмаа хэдийн зөрчиж Лос Анжелес орох хурдны замын нэг хэсгийг түүний нэрээр нэрлэсэн байгаа.

Харин одоо хангалттай олон хүний дэмжлэг авсан санаачлагыг хэрхэхийг хотын мэр Билл де Блазио болон Хотын зөвлөлийн гишүүд шийдэхээр болжээ. Гэхдээ Билл де Блазио нь Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн төлөө өрсөлдөж байгаа тул сунгааны өмнө рейтингээ өсгөхийн тулд гудамжийг Обамагийн нэрээр нэрлэж магадгүй гэж үзэх хүмүүс байна.

Харин энэхүү санаачлагыг гаргасан Лос Анжелс хотын оршин суугч Элизабет Роун нь сэтгүүлчдэд ярихдаа "Трамп бусад хүмүүсийг доромжилж, доош нь хийхийн тулд твиттерийг олон ашигладаг тул яагаад яг адил хариуг түүнд барьж болдоггүй юм бэ гэж бодсон юм" гэсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18