МОСКВАД 226 ЗОРЧИГЧТОЙ ОНГОЦ ЭРДЭНЭ ШИШИЙН ТАЛБАЙД ОСЛЫН БУУЛТ ХИЙВ

Н.Мижидмаа
2019/08/16

Наймдугаар сарын 15-нд Москва-Симферополь чиглэлийн нислэг үйлдэж байсан "Airbus A321" онгоц осолдож нисэх буудлын ойролцоох эрдэнэ шишийн ослын буулт хийсэн тухай "Вести" суваг мэдээлж байна. Онгоц хөөрөх үедээ сүрэг шувуутай таарсны улмаас хоёр хөдөлгүүрт нь олон шувуу орж гэмтжээ. Үүнээс болж өндөр авч чадахгүй байхад ослын буулт хийхээс өөр аргагүй болжээ. Ийм нөхцөлд онгоцны экипажийн дарга нь ослын буулт хийхдээ дугуйг гаргалгүй, онгоцыг элгээр нь газардуулахаар шийдсэн нь тун оновчтой шийдвэр болсон байна. Онгоцыг газардахад эрдэнэ шиш нь зөөлөвчийн үүрэг гүйцэтгэсэн болохоор нэг зорчигчийн гар хугарсан бусад зорчигчид жижиг гэмтэл авсныг эс тооцвол бүгд эсэн мэнд гарсан байна.

Эгзэгтэй үед оновчтой шийдвэр гарган зорчигчдын амийг аварсан багийн гишүүдийг Оросын Засгийн газар өндрөөр үнэлж, экипажийн дарга Дамир Юсуповыг ойрын хугацаанд төрийн одонгоор шагнана гэжээ.Оросын төдийгүй Өрнөдийн дийлэнх хэвлэл, сайтууд энэ буултыг Нью-Йоркийн Гудзон мөрөнд гэмтэл авсан онгоц газардуулсан үйл явдалтай зүйрлэж, экипажийн даргыг баатар гэж нэрлэн, 226 зорчигч амьд мэнд үлдсэнд баярлажээ.

Гэтэл Украйнд ослын буултын үеэр экипажийн ур чадварын ачаар амьд гарсан хүмүүсийг "Бүгд согтуу тул цангаад ус уухаарбуусан", "Шувууд хүртэл Украйныг дэмжиж байна", "Хайран шувуу" гэх мэтээр тавлан доромжилсон нь олон хүнийг гайхшруулжээ. Ингээд зогсохгүй Украйны заналт дайсан гэгдсэн хүмүүсийн нэр, гэрийн хаяг зэрэг хувийн мэдээллийг нь олон нийтэд ил болгон, хожим нь шийтгэнэ гэж сүрдүүлдэг "Миртворец" сайтад экипажийн бүх гишүүдийн нэр, хаягийг оруулсан байна. Тэднийг Крымийн хойг руу Украйны Засгийн газрын зөвшөөрөлгүй нислэг үйлдэж, хүмүүсийг хууль бусаар удаа дараалан тээвэрлэсэн гэж буруутгажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 31 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18