С.АМАРСАЙХАН: ЯМАР НЭГЭН ШАЛТГААНААС БОЛЖ ЭНЭ ТӨСӨЛ ЗОГСОХ ЁСГҮЙ

О.Шүрэнцэцэг
2019/08/15

Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах үндсэн эрхийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих ажлыг Орон сууцны тухай хууль, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу нийслэлийн хэмжээнд үе шаттайгаар зохион байгуулан хэрэгжүүлж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр явуулын ажлын байрандаа ажиллаж, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналтын газар болон бусад холбогдох албаны удирдлагуудын хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны 19 дүгээр хороололд байрлах нэхмэлийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 16-р байруудын газар чөлөөлөлт, орон сууцжуулалтын нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцан, тулгамдсан асуудлуудыг нь шийдвэрлэж ажиллалаа.

Нэхмэлийн 1, 2, 5, 6, 7, 10, 11, 16-р байрны төсөл хэрэгжүүлэгч "Фүжи констракшн" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Наранболд "Нэхмэлийн шарын нийт найман байрны 240 өрхийг барилгажуулах төслийн эхний төсөл болох нэхмэлийн 5 дугаар байрыг буулгаад ашиглалтад энэ онд өгч айлууд нь орсон. Дараагийн төсөл болох нэхмэлийн 6 дугаар байрны барилга угсралтын ажил 70 хувьтай хийгдсэн. Нэхмэлийн 10 дугаар байрны суурийн ажил нь явж байна. 1, 2 дугаар байрыг буулгачихсан. Төслийн хоёрдугаар ээлжинд нэхмэлийн шарын нийт 90 айлыг энэ байр руугаа оруулна" хэмээв.

Хотын Захирагч төсөл хэрэгжихэд нийслэлээс шалтгаалж буй хүчин зүйл болон тулгамдсан ямар асуудал байгааг тодруулж асуув. "Дэд бүтэц, зарим айлуудын газар чөлөөлөлтийн асуудал, ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалтын орон сууцанд зөвшөөрөлгүй өргөтгөл барьсан, иргэн үндэслэлгүйгээр их хэмжээний нөхөн олговор аж ахуйн нэгж, төсөл хэрэгжүүлэгчээс шаардсан, энэ асуудлаас болж шүүхийн маргаан үүссэн гэх зэрэг асуудлууд байна. Мөн Барилга, хот байгуулалтын яамнаас зарласан тендерт шалгарсан "Алианс Тек" ХХК-ийн гадна инженерийн шугам сүлжээний ажил хийгдэхгүй удааширч байгаа нь барилга ашиглалтад ороход саад учруулж байна. Иймд барилгыг ашиглалтад оруулахад шаардлагатай техникийн нөхцөлийг гаргахад дэмжлэг үзүүлмээр байна" хэмээн төсөл хариуцсан гүйцэтгэгч компани болох "Фүжи констракшн" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Наранболд Хотын Захирагчаас хүссэн юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан "Ганц хоёр хүний эрх ашгаас болж төсөл хөтөлбөрүүд хэдэн арван жил зогсдог асуудал байж болохгүй. "Алианс Тек" ХХК есдүгээр сарын 15-ны дотор дахин төлөвлөлтийн байрны дэд бүтцээ дуусга. Дуусгасны дараа төсөл хэрэгжүүлж буй компаниуд хамтраад энэ орчмын хотын эвдэрсэн зам, тохижилт, ногоон байгууламжийн ажлуудыг буцаагаад яг байсан хэвэнд нь оруулах шаардлагатай. Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналтын газар энд хяналтаа тавьж ажилла. Шүүхийн маргааны асуудлыг иргэдтэйгээ зөвшилцөж, ажлаа цааш нь үргэлжлүүл. Ямар нэгэн шалтгаанаас болж энэ төсөл зогсох ёсгүй" гэв. Мөн нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд энэ байршилд орон сууцны хороолол дунд газар олгосон байршлуудын газрын зөвшөөрлийг цуцлахыг үүрэг чиглэл болгосон юм.

Түүнчлэн барилгын ажлыг гүйцэтгэж буй гурван компани нийгмийн хариуцлагын хүрээнд ажил гүйцэтгэж буй орчмын 150 м замыг өөрсдийн хөрөнгөөр барих ажлыг Авто замын газартай хамтран шийдэх асуудлыг санал нэгтэйгээр дэмжив. Нийслэл болон төсөл хэрэгжүүлэгч компаниуд хамтран бүтээн байгуулалтын ажлаа төлөвлөсөн хугацаандаа хийж хэрэгжүүлж ажиллахаар санал нэгдлээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 5 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 5 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 6 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 7 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 7 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 8 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 10 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 10 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 11 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 11 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 11 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 12 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 12 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21