​BOEING -ИЙН АСУУДЛААС БОЛЖ АНУ-ЫН ДНБ-ИЙ ӨСӨЛТ 0,4 ХУВИАР УДААШИРСАН

О.Шүрэнцэцэг
2019/08/15

Томоохон худалдан авагчид "737MAX" загварыг онгоцыг нь худалдан авахаас татгалзах болсноор "Boeing" компани нь нэлээд хохирол хүлээгээд байгаа. Тэгвэл энэхүү хохирол нь Америкийн ДНБ-ий өсөлтөд сөргөөр нөлөөлж эхэлсэн тухай Худалдааны сайд Уилбур Росс "CNBC" сувагт ярьжээ.

Тэрээр "Жишээ болгоод сүүлийн улирлыг авч үзье. Тэгвэл "737MAX"-тай холбоотой "Boeing"-ийн асуудал нь ДНБ-ийг ойролцоогоор 0,4 хувиар бууруулсан. Энэ загварын асуудлыг арилгахаар алдагдлыг буцааж нөхөх болно" гэжээ.

2019 оны хоёрдугаар улиралд АНУ-ын эдийн засгийн өсөлтийн хурдац удааширсан байна. АНУ-ын Худалдааны яамнаас гаргасан мэдээгээр Америкийн ДНБ-ий өсөлт энэ оны эхний улиралд 3,1 хувь байсан бол хоёрдугаар улиралд 2,1 хувь болсон нь 2017 оноос хойш ажиглагдаж байгаа хамгийн доогуур үзүүлэлт.

Гэхдээ Уилбур Росс нь Америкийн эдийн засаг хүчтэй хэвээр байгаа, цаашид ч өснө гэжээ. ДНБ-ийн өсөлтийг ахин 3 хувь болгоход гурван зүйл хэрэгтэй гэж тэрээр мэдэгдсэн. Үүнд: хөдөлмөрийн чадвартай насны хангалтай олон тооны хүн ам байх ёстой. Хоёрдугаарт эдгээр хүн эдийн засгийн өндөр идэвхтэй байх ёстой.Гуравдугаарт тэдний хөдөлмөр нь өндөр бүтээлтэй байх ёстой аж. Америкт энэ гурван хүчин зүйлс хангалттай өндөр байгаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18