​FACEBOOK -ИЙГ ХЭРЭГЛЭГЧДИЙНХЭЭ ЯРИАГ НУУЦААР БИЧИЖ БАЙСНЫГ ИЛЧЛЭВ

О.Шүрэнцэцэг
2019/08/15

"Facebook" хэрэглэгчдийнхээ аудио зурвасыг нууцаар бичлэг хийн хадгалж, түүнээ хөндлөнгийн компани хөлслөн тайлан уншдаг байсан тухай "Bloomberg" мэдээлсэн байна. ."Facebook" нь дуу авиа ялган таних системийн ажиллагааг сайжруулахын тулд хэрэглэгчдийн дуут зурвасыг, тэдний зөвшөөрөлтэй бичиж байсан гэж мэдэгдсэн. Гэвч хэрэглэгчтэй байгуулах гэрээнд тэдний яриаг мэдэгдэлгүйгээр бичлэг хийн хадгалж, гуравдагч этгээдэд нээх тухай ямар ч заалт байгаагүй гэдгийг "Bloomberg" онцолсон байна.

"Facebook" нь хэрэглэгчдийн хувийн нууцтай холбоотой мэдээллийг ил болгосон хэргээр олон удаад шалгагдаж байсан. Тухайлбал, хэрэглэгчийн хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд задлахгүй гэсэн тохиролцоог зөрчин АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр "Cambridge Analytica"-д дэлгэсний төлөө өнгөрсөн сард Америкийн Холбооны худалдаан комиссод таван тэрбум долларын торгууль төлж байсан юм.

"Facebook" хэрэглэгчдийн хувийн яриаг бичиж, тайлан унших ажлаа өнгөрсөн долоо хоногоос бүрэн зогсоосон тухайгаа мэдэгдсэн. Гэхдээ сайндаа биш яг адил хэрэгт "Apple" компани буруутгагдаж эхэлсний дараа больсон бололтой. "Apple" дуут туслах "Siri"-тэй ажиллах үед яриаг нь нууцаар бичиж авч байсныг тогтоосон Калифорни мужийн хэрэглэгч тус компанийг мужийн хууль зөрчсөн төдийгүй АНУ-ын конгресст хувийн мэдээллийн хадгалах талаар худал мэдүүлэг өгсөн гэж буруутгасан байна.

"Apple" нь АНУ-ын Конгресст мэдүүлэг өгөхдөө "Siri" туслах нь зөвхөн "Hey Siri" гэсэн дуут команд өгсний дараа ажиллаж, хэрэглэгчийн яраг бичиж эхэлдэг гэж мэдэгдэж байсан юм. Гэтэл бодит байдал дээр "Siri" туслах гарын санамсаргүй хөдөлгөөнөөс эхлээд тэнгэр дуугарах хүртэл дурын зүйлээс идэвхжин, хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр бичлэг хийдэг болох нь тогтоогдсон юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18