ГОРБАЧЕВЫГ БОДИТ БАЙДЛААС ТАСАРСАН УДИРДАГЧ БАЙСАН ГЭЖ ТОДОРХОЙЛЖЭЭ

Н.Мижидмаа
2019/08/14

Ардчилсан Германы сүүлийн Ерөнхий сайд асан Ханс Модров нь 1990 онд хоёр Германы нэгдэх үеэр Зөвлөлтийн Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан Михаил Горбачевыг улсынхаа боломж, чадварыг дутуу үнэлсэн, бодит байдлаас тасарсан удирдагч байсан гэж тодорхойлжээ.

Тэрээр Оросын "РИА Новости" агентлагт өгсөн ярилцлагадаа "Бүгд найрамдах ардчилсан Герман улсын нутаг дээр Зөвлөлт нь 350 мянган цэргээ байршуулж байсан атал Москва нь зөвхөн цэргээ буцааж татах талаар л хэлэлцээ хийж байсан. НАТО-ийн тухай эсвэл Өрнөдийн цэргийн ангиудыг Германаас гаргах талаар ямар ч яриа хэлэлцээг зохих ёсоор нь хийгээгүй. Горбачев агуу улстөрч байгаагүй гэдэг нь надад ойлгомжтой. Зөвлөлт нь манай улсыг хадгалан үлдэж чадаагүй, үгүй болохыг зөвшөөрсөн" гэжээ.

Мөн 1990 оны нэгдүгээр сарын сүүлээр Ардчилсан Германы удирдлагын зүгээс хоёр улсыг нэгтгэх 5-6 жилийн шаталсан төлөвлөгөө санал болгосон бөгөөд түүнийг хэрэгжүүлсэн бол нэгдсэн Герман нь цэргийн хамаарлын хувьд дундыг баримталсан улс болох ёстой байсан гэжээ. Гэтэл Холбооны бүгд найрамдах Герман улсын Канцлер Хельмут Коль нь Зөвлөлтөд хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэхээ амласны дараагаар Ардчилсан Германы төлөвлөгөөг мартсан байна.

Модров нь цаашлаад "1990 оны дөрөвдүгээр сард Горбачев нь Герман улс Варшавын гэрээнд бас НАТО-ын гишүүн зэрэг байх боломжтой гэж мэдэгдэж байсан юм. Ингэтэл төөрөлдөж яаж болох вэ дээ? Тэр хүн Варшавын гэрээ гэдэг зүйл үгүй болсон гэдгийг ч ухамсарлаагүй байсан" гэж ярьжээ.

Зөвлөлтийн удирдагч Горбачев нь АНУ болон ХБНГУ-тай тохиролцоо хийснээр 1990 онд Ардчилсан Герман нь өрнөд хөрштэйгээ нэгдсэн төдийгүй нэгдсэн Герман улс нь НАТО-ийн гишүүн улс байх боломжтой болсон юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 13 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 13 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 14 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 20 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 20 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 22 цагийн өмнө
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ Өчигдөр
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ Өчигдөр
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 2026/07/26
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 2026/07/26
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 2026/07/26
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 2026/07/25
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 2026/07/25
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 2026/07/25