ХОРИН ЖИЛИЙН ТУРШ ЗОВООСОН ХАВДРАА АВХУУЛЖ САНАА АМАРЧЭЭ

Н.Мижидмаа
2019/08/14

Гвиней улсад амьдардаг Исату гэгч эмэгтэй өөрийг нь 20 жилийн турш зовоосонер бусын том хавдраа авахуулсан тухай "The Mirror" мэдээлж байна. Эрүүн дээр нь гарсан том хавдар хэлийг нь түлхэн амьсгалыг нь боож, инээх, чөлөөтэй ярих боломж олгодоггүй байж. Мөн хавдар нүүр царайг нь эрэмдэглэснээс болоод хүмүүсийн доог тохуу болохоос эмээн гудамжинд ч гарч чаддаггүй байж.

Гвиней нь хүн амынх нь 75 хувь нэн ядуу амьдралтай, хоногт 1 доллар хүрэхгүй мөнгөөр гол зогоодог дэлхийн хамгийн ядуу орны нэг тул хөөрхий эмэгтэйд хагалгаа хийлгэн хавдраа авахуулах мөнгө цуглуулах боломж яагаад ч байсангүй. Гэвч тэрээр 2018 онд Гвинейн нийслэл Конакрид хүрч, африкчуудад үнэгүй эмчилгээ хийдэг "Africa Mercy" усан онгоц дээрх хөвдөг эмнэлгийн эмч нар үзүүлжээ. Эрүү нүүрний мэс заслын эмч Исатуг үзээд тун ховор тохиолддог хоргүй хавдар үүссэн гэж оношилж. Гэхдээ хавдар нь хоргүй ч гэлээ яаралтай хагалгаа хийлгэхгүй бол амьсгалын хүндрэлээс болж удаан амьд явахгүйг анхааруулсан байна.

Исаут нь хөвдөг эмнэлэгт хагалгаа хийлгэн хавдраа авахуулж, эрүүндээ титан ялтас суулгуулжээ. Мөн хэсэг хугацааны дараа эмнэлэгтээ эргэн ирээд үнэ төлбөргүйгээр титан ялтасаа авахуулж, ясны эдээр орлуулснаар бүрэн эдгэрсэн аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18