ПОЛЬШ НЬ ОРОСЫН СУРТАЛ УХУУЛГАТАЙ ХИЙХ ТЭМЦЛЭЭ НЭМЭГДҮҮЛЭХИЙГ УРИАЛАВ

Н.Мижидмаа
2019/08/14

Польшийн олон улсын харилцааны төв нь Европын холбоог Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн тарааж байгаа суртал ухуулга, хуурамч мэдээлэлтэй хийх тэмцлээ нэмэгдүүлэхийг уриалсан тухай "RT" суваг мэдээлж байна.

Энэхүү төв нь Польшийн Батлах хамгаалах ба Гадаад харилцааны яамдтай хамтран ажилладаг бөгөөд Польшийн төсвөөс санхүүждэг юм байна. Тус төвөөс саяхан тусгай мэдэгдэл гарган ОХУ-ыг Европын холбооны дотоод хэрэг хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдож байна гэж буруутгажээ. Ийм оролцооны жишээ болгож, саяхан болж өнгөрсөн Европын холбооны парламентын сонгуулийг дурдсан байна. Улмаар цаашид Москвагийн зүгээс хуурамч мэдээлэл цацахтай хийх тэмцлээ хүчлэхийг уриалжээ.

Европын холбоо нь Оросын тарааж байгаа хуурамч мэдээлэлтэй тэмцэх зорилго бүхий Стратегийн харилцаа холбооны оператив ажлын бүлэг буюу StratCom гэсэн байгууллагыг бий болгосон. Тус байгууллагад Европын гадаад харилцааны албаны ажилтнууд, Оросыг судлагч шинжээч нар ордог. Энэхүү байгууллага нь Оросын мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж байгаа мэдээлэлд мониторинг хийж, хуурамч мэдээлэл, суртал ухуулгыг илрүүлэн сэтгүүлчдэд зориулсан сургалт, форум явуулдаг.

StratCom-ын салбарууд Европын холбооны зарим улсын Гадаад харилцааны яаманд ажиллаж байдаг. Харин Польшийн олон улсын харилцааны төв нь Оросын суртал ухуулгатай тэмцэхэд энэ бүхэн хангалтгүй гэж үзээд StratCom-ын бүх салбаруудыг НАТО-ийн Стратегийн харилцаа холбооны төвтэй илүү нягт хамтран ажиллаж, Оростой холбоотой үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын ажиллагааг санхүүгээр илүүтэй дэмжихийг уриалсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18