ХҮҮХЭД ХҮЧИРХИЙЛСЭН ХЭРЭГТ СЭЖИГЛЭГДСЭН АМЕРИК ТЭРБУМТНЫ ҮХЭЛД ОРОСЫГ БУРУУТГАЖ БАЙНА

Н.Мижидмаа
2019/08/14

Америкт өсвөр насны хүүхдүүдийг албадан биеийг нь үнэлүүлсэн, хүчирхийлсэн хэрэг сэжиглэгдэн шоронд хоригдож байсан тэрбумтан Эпштейн амиа егүүтгэсэн хэрэг ихээхэн дуулиан тариад байна. Эпштейн нь худалдан авсан арал дээрээ өсвөр насны охидыг авчран ёс бусаар зугаацахад нь Клинтон, Трамп оролцсон байж магадгүй тухай мэдээ гарсны дараагаар энэ хэрэг америкчуудын анхаарлын төвд ороод байсан юм. Улмаар хэргийг мөрдөн байцаах явцад дээрх хоёроос гадна нөлөө бүхий бусад олон улстөрчийн нэр гарна гэж таамаглал явж байсан.

Наймдугаар сарын 3-нд Эпштейнийг шоронгийн өрөөнд амиа хорлосон байдалтай хэвтэж байхыг нь илрүүлсэн нь бүр ч их дуулиан тариад байна. Учир нь, энэ хүн долоодугаар сарын 23-нд шоронд хоригдож байхдаа амиа хорлох үйлдэл хийгээд бүтэлгүйтэж байсан аж. Үүний дараагаар түүнийг өндөржүүлсэн хараа хяналтад байлгах, өрөөг нь 30 минут тутам шалгаж байх тушаалыг шүүхээс өгсөн байна. Гэтэл шоронгийн удирдлага хамт хоригдож байсан сэжигтнийг нь өөр өрөө рүү шилжүүлээд Эпштейнийг олон цагийн турш анхаарал, хяналтгүй орхисон байсан нь илэрсэн тул түүний үхлийн талаарх янз бүрийн цуу яриа, хуйвалдааны онол гарахад хүргээд байна.

Америкдаа нэр алдартай хүмүүс энэ хэрэгт Оросын тусгай албадыг буруутгаад эхэлж. Тэр хүмүүс оросууд сонгуульд нөлөөлж хуйвалдаанаар Трампыг Ерөнхийлөгч болгосон хүүхэд хүчирхийлсэн хэрэгт холбогдож магадгүй болохоор нь гэрчийг шоронд устгасан гэж мэдэгдэж байна. Жишээлбэл, Америктаа алдартай "Өглөөний мэнд, Жо" шоуны хөтлөгч Жо Скарборо "Баян бас нөлөөтэй хүмүүсийн амьдралыг бусниулж магадгүй мэдээлэлтэй хүн шоронгийн өрөөнд үхсэн байдаг. Дэндүү ойлгомжтой бас... дэндүү орос маягийн юм боллоо" гэж Twitter хуудсаараа жиргэжээ. Жүжигчин Алек Болдуин бол шууд "Оросууд энд бүгдийг захирч байгаа болохоор тэд л Эпштейнийг алсан" гэж мэдэгдсэн байна.

Гол сэжигтэн нь нас барсан хэдий ч энэ хэргийг сайтар шалгаж Эпштейний үхэлтэй холбоотой бүгдийг тодруулна гэдгээ АНУ-ын Ерөнхий прокурорын албанаас мэдэгдсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 13 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 13 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 14 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 20 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 20 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 22 цагийн өмнө
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ Өчигдөр
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ Өчигдөр
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 2026/07/26
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 2026/07/26
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 2026/07/26
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 2026/07/25
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 2026/07/25
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 2026/07/25