ХОНКОНГИЙН СӨРӨГ ХҮЧИН ИРЭХ НЯМ ГАРАГТ ХОТЫН ТӨВД ЖАГСААЛ ЯВУУЛАХАА ЗАРЛАЖЭЭ

Н.Мижидмаа
2019/08/14

Хонконгийн сөрөг хүчнийхэн ирэх ням гарагт хотын төв хэсэгт олон зуун мянган хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал явуулахаар болсноо албан ёсоор зарлажээ. Жагсаалыг зохион байгуулж буй "Хүний эрхийн төлөөх иргэний фронт" нэртэй ардчилсан үзэлтэй байгууллагаас арга хэмжээнд нь ойролцоогоор 300 мянган хүн оролцоно гэж тооцоод байгаагаа мэдэгдсэнийг "RTHK" радио станц уламжилжээ.

Жагсаалыг орон нутгийн цагаар 15 цагт Виктория цэцэрлэгт хүрээлэнгээс эхлээд ажил хэргийн төв болсон хэсэгт дуусгах төлөвлөгөөтэй байгаа аж. Жагсаал явуулах хүсэлтийг эрх баригчдад хүргэсэн ч хараахан шийдвэр өгөөгүй байгаа аж. Гэхдээ эсэргүүцэгчид ийм зөвшөөрөл авсан аваагүй жагсаал хийх бололтой. Учир нь, өнгөрөгч ням гарагт Хонконгийн эрх баригчид аюулгүй байдлыг хангах гэсэн шалтаг заан хотын дөрвөн дүүрэгт жагсаал явуулах хүсэлтэд татгалзсан хариу өгсөн ч эсэргүүцэгчид жагсаал явуулсан. Энэ жагсаалын үеэр жагсагчид ба цагдаа нарын хооронд мөргөлдөөн болж 40 орчим хүн гэмтэж бэртсэн.

Энэ зуур Хонконгийн нисэх буудалд эсэргүүцлийн жагсаал хоёр дахь өдрөө тасралтгүй үргэлжилж байна. Нисэх буудлын удирдлага нь даваа гарагт цуцлаад байсан нислэгүүдийг мягмар гараг гэхэд сэргээнэ гэж тооцолж байсан нь талаар болжээ. Үүнээс болоод мягмар гарагт 300 гаруй нислэгийг хойшлуулсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18