ПОРТУГАЛИД ШАТАХУУН ТЭЭВЭРЛЭГЧ МАШИНЫ ЖОЛООЧ НАР АЖИЛ ХАЯЛТ ЗАРЛААД БАЙНА

Н.Мижидмаа
2019/08/14

Португалийн шатахуун тээвэрлэгч машины жолооч нарын үйлдвэрчний эвлэл хугацаагүй ажил хаялт зарласан байна. Жолооч нар цалин хөлсөө нэмэгдүүлэх, ажлын нөхцөлийг сайжруулах шаардлага тавьжээ. Тухайлбал, шатахуун тээвэрлэгч машины жолоочийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг одоо байгаа 630 еврогоос нэмэгдүүлж, хоёр жилийн дотор 900 евро болгохыг шаарсан байна.

Үүнээс болоод нийслэл Лиссабонд 430 ШТГ шатахуунгүй болж үйл ажиллагаа түр зогсооход хүрсэн.

Гэвч Португалийн Ерөнхий сайд Антониу Кошта нь аялал жуулчлалын улирлын үеэр эмнэлэг, нисэх буудлуудад шатахууны дутагдал үүсгэхгүй гэж мэдэгдээд хуулийн дагуу ШТГ-ыг хэвийн ажиллагаанд шаардлагатай хамгийн бага хэмжээний түлшээр хангах тушаал буулгажээ. Тушаалыг зөрчин шатахуун хүргээгүй тохиолдолд хуулийн дагуу шийтгэнэ гэсэн байна.

Иймд ажил хаялтад оролцсон зарим жолооч зөвхөн ажлын найман цагийн хүрээнд зөөж амжих хэмжээний шатахуун зөөгөөд, илүү цагаар ажиллахгүй гэж мэдэгджээ. Зарим хотуудын хооронд шатахуун зөөсөн тэрэг 8 –аас илүү цаг явж хүрдэг тул ажил хаялтын үр дагавар бүрэн арилахгүй. Иймд ШТГ-т нэг машинд 15 эсвэл 25 литрээс илүү хийхгүй байх хязгаарлалт тогтоогоод байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18