​ИТАЛИЙН ХОТУУДАД ХЭТ ХАЛЖ БАЙГААГААС СЭРЭМЖЛҮҮЛГИЙН ДЭЭД ТҮВШНИЙГ ЗАРЛАВ

О.Шүрэнцэцэг
2019/08/13

Италийг дөрөв дэх удаагийн их халууны давлагаа нөмрөн авсны улмаас тус улсын 27 том хотын 11-д нь цаг агаарын аюулын хамгийн дээд түвшний сэрэмжлүүлэг зарлажээ.Үүнтэй холбоотойгоор Италийн Эрүүл мэндийн яамнаас гаргасан анхааруулгад Ром, Флоренц, Болонья, Триест, Перужа зэрэг том хотуудын агаарын дулаан 40 градус хүрч халах тухай иргэдийг сэрэмжлүүлжээ. Долоо хоногийн эхэнд Италийн хойд болон төв хэсэгт хамгийн их халах бол мягмар гарагт хэт халуун өмнөд нутагт хүрэх аж.

Цаг агаарын аюулын хамгийн дээд "улаан" түвшний сэрэмжлүүлэг гэдэг нь цаг агаарын өөрчлөлт нь хүүхэд, хөгшчүүл гэсэн эрсдэлийн бүлгийн хүмүүс төдийгүй эрүүл, идэвхтэй хүмүүсийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулах хэмжээнд хүрсэн гэдгийг иргэдэд анхааруулдаг. Ийм нөхцөлд өдрийн халуунд гадагш гарахгүй байх, шингэн юм их уухыг зөвлөдөг, ялангуяа архаг хууч эмгэгтэй хүмүүст онцгой анхаарах хэрэгтэй болдог.Энэ жилийн зун Өрнөд Европын хувьд цаг агаарын ажиглалт хийж эхэлснээс хойших хамгийн халуун улирал болж, дээд амжилт тогтоогоод байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18