​ХОНКОНГИЙН НИСЭХ БУУДАЛ БҮХ НИСЛЭГЭЭ ЦУЦЛААД БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/08/13

Хонконгийн нисэх буудал эсэргүүцлийн жагсаалаас болж наймдугаар сарын 12-ны бүх нислэгийг цуцлан хойшлуулаад байгаа тухай "Reuters" агентлаг мэдээлж байна. Нисэх буудалд цугласан олон мянган жагсагчид нисэх буудлыг хэвийн ажиллахад саад болж, зорчигчдын аюулгүй байдалд заналхийлж байгаа тул ийм арга хэмжээ авахаас өөр аргагүй болж.

Бээжингийн бодлогыг эсэргүүцэгчид баасан гарагаас эхлэн Хонконгийн нисэх буудалд эсэргүүцлийн арга хэмжээ явуулахаа зарлаад байсан юм. Энэхүү арга хэмжээг гурав хоног явуулаад зогсооно гэж байсан ч ням гарагт Хонконгт болсон эсэргүүцлийн жагсаалыг цагдаа нар тараах явцад нэг хүний нүдийг тэс буудсан хэрэг гарсны дараа эсэргүүцлийн арга хэмжээг үргэлжлүүлэхээр шийджээ.

Энэ бүхнээс Бээжингийн тэвчээр барагдаж эхэлж байгаа бололтой. Хятадын Төрийн зөвлөлийн Хонконг ба Макаогийн хэрэг хариуцсан захиргааны албан ёсны төлөөлөгч Ян Гуан "Жагсагчид сүүлийн үед цагдаагийн ажилтнууд руу дайрахдаа тун аюултай эд зүйл ашиглах болсон төдийгүй алан хядлагын үр соёолоод эхэлсэн байна" гэжээ. Үүний жишээ болгож жагсагчдын зүгээс цагдаа нарын эсрэг шатах шингэн бүхий лонх шидсэн явдлыг дурджээ. Эсэргүүцэгчдийн энэ мэт үйлдэл нь орон нутгийн иргэдийн аюулгүй байдалд заналхийлээд зогсохгүй, бүс нутгийн тогтвортой байдлыг бүхэлд нь асуудалтай болгож байгааг Ян Гуан онцолсон байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18