ДЭЛХИЙН ХАМГИЙН БАЯН ГЭР БҮЛ 191 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨТЭЙ

Н.Мижидмаа
2019/08/12

Bloomberg" –ээс дэлхийн хамгийн баян гэр бүлүүдийн жагсаалтыг гаргажээ. "Walmart" супер маркетуудын сүлжээг эзэмшдэг Уолтоны гэр бүл жагсаалтын нэгдүгээрт орж. Энэ гэр бүлийн нийт хөрөнгө 191 тэрбум доллар.

"Mars" шоколад зэрэг хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Марсын гэр бүл жилийн дотор гэрийн хөрөнгөө 37 тэрбумаар арвижуулж, 127 тэрбумаар хоёрдугаарт орсон байна.

Гуравдугаарт, гэр бүлийнхээ хөрөнгийг жилийн дотор 24 тэрбумаар өсгөсөн Кохын гэр бүл 124,5 тэрбумаар орсон бөгөөд энэ гэр бүл "Koch Industries" газрын тос, химийн корпорацийг эзэмшдэг.

Дөрөвдүгээрт 100 тэрбум доллартай Саудын Аравийн хааны Аль Сауд овгийн гэр бүл орсон бол моодны "Chanel" компанийг эзэмшдэг Вертмейер овогт ах дүү Ален ба Жерар нар 57,6 тэрбум доллараар тавдугаарт орсон байна.

Загварын "Нermes" компанийг эзэмшигч Дюмагийн гэр бүл 53,1 тэрбум доллараар зургаадугаарт орсон. Шар айраг үйлдвэрлэлийн "Anheuser-Busch InBev" компанийг удирддаг Ван Дамм, Спулберх, Де Мевиус гэсэн гурван гэр бүл нийт 52,9 тэрбум доллараар долоодугаарт оржээ.

Наймдугаар байрт эм үйлдвэрлэлийн "Boehringer" концернийг эзэмшдэг Бергин гербафон Баумбах овогтнуудын гэр бүл орсон. Энэ хоёр гэр бүлийн нийт хөрөнгө 51,9 тэрбум доллар.

Хонконг, Канад, Швейцар, Тайланд, Итали, Герман, Франц, Их Британи, Индонезийн баян гэр бүлүүд үлдсэн 15 байрыг эзэлсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18