“YOUTUBE”-ИЙН ТЭРГҮҮН БОДИТ ХАРИЛЦААГ ЭРХЭМЛЭДЭГ ТУЛ ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ УХААЛАГ УТСЫГ ХУРААДАГ

Н.Мижидмаа
2019/08/12

"YouTube" сервисын тэргүүн Сьюзен Войжицки нь"The Guardian" сонинд ярилцлага өгөхдөө хүүхдүүдтэйгээ бодит ертөнцөд илүү дотно харилцахыг эрхэмлэдэг тул ухаалаг утсыг нь тогтмол хурааж авдаг тухайгаа ярьжээ.

Хүүхдүүд нь "YouTube"-ээр бичлэг үздэг ч хэтрүүлэхгүйгээр тэнцвэртэй хандах нь чухлыг Сьюзен Войжицки онцолсон байна. Тэрээр "Хүүхдүүдийг гаджет ашиглахдаа зарцуулдаг хугацааны асуудалд хариуцлагатай хандаж сургах нь надад чухал. Бид хүүхдүүдээ гудамжинд биеэ яаж зөв авч явах талаар заадагтай адилаар интернетэд ч аюулгүй байдлыг хангах үүднээс хэрхэх ёстойг заадаг байх ёстой" гэжээ.

Цаашлаад виртуал ертөнцөд залуусын зарцуулж байгаа цагийг зохистой болгох арга олох нь нэн чухал гэсэн байна. Хүүхдүүд ухаалаг утаснаас гадна спортоор хичээллэх, хичээл сургуульд суух, ном унших зэрэг бусад зүйлд адилхан анхаарал тавьж байх ёстой гэдгийг "YouTube"-ийн тэргүүн цохон тэмдэглэж.

Тэрээр "Би хүүхдүүдийнхээ ухаалыг утсыг үе үе хурааж авдаг, ялангуяа гэр бүлээрээ амарч байх үеэр хураадаг. Яагаад гэвэл хүмүүс хоорондоо бодитоор харилцаж байх ёстой юм. Тэгээд бид утсыг нь хурааж аваад "Өнөөдөр бодит байдлаар амьдрахад голлон анхаарцгаана шүү" гэж хэлдэг" гэжээ.

Хүүхдүүдийг ойролцоогоор 11 настайгаас нь эхлээд ухаалаг утсыг хэрхэн зөв, зохистой ашиглах талаар зааж сургадаг байх ёстой гэж Войжицки үздэг юм байна. Үүнийг тэрээр өөрийг нь хүүхэд байхад эцэг, эх нь зурагт үзэх цагийг нь хязгаарладаг байсантай адилтган тайлбарлажээ.

"YouTube" үйлчилгээний хамгийн идэвхтэй хэрэглэгчид нь хүүхдүүд, өсвөр насныхан болохыг олон тооны судалгаа харуулаад байгаа. Иймд зарим блогерууд "YouTube"-ийн дийлэнх олонх болсон тэднийг өөртөө татаж, илүү олон лайк авахын тулд хүүхдүүдэд зориулсан анимаци, шоу зохион байгуулах нь олширсон. Гэтэл хүүхдэд зориулагдсан гэх зарим шоу нь өсвөр насныхны хүмүүжил, төлөвшилд хамгийн сөрөг нөлөө үзүүлж байгааг цөөнгүй судлаач анхааруулдаг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18