ХОНКОНГИЙН СӨРӨГ ХҮЧНИЙХЭН ЭСЭРГҮҮЦЛИЙН ЖАГСААЛАА ҮРГЭЛЖЛҮҮЛСЭЭР БАЙНА

Н.Мижидмаа
2019/08/12

Хонконгийн сөрөг хүчнийхэн Бээжингийн бодлогыг эсэргүүцсэн жагсаалаа үргэлжлүүлсээр байна. Ням гарагт Хонконгийн Козуэй –бэй, Шам Шуй По дүүргүүдэд олон мянган хүн оролцсон жагсаал болж байгаа тухай орон нутгийн ТВ сувгууд мэдээлж байна. Жагсаал тайван хэлбэрээр болж, элдэв түрэмгий авир гаргахгүй байгаа тул цагдаа нар ч жагсагчдыг тараах ямар нэг арга хэмжээ аваагүй. Харин бямба гарагт болсон жагсаалын үеэр түрэмгий авир гаргасан 20 орчим идэвхтнийг цагдаа нар баривчилсан байна.

Хонконгийн цагдаагийн дарга Луи Лау нь жагсагчдын зарим нь хүчтэй лазер гэрэлтүүлэгчийг цагдаа нарын нүд рүү тусгаж байгаад буруушаасан мэдэгдэл хийж. Лазер заагчийн гэрэлд нь нүд гэмтсэн есөн цагдаа тусламж авахаар нүдний эмчид хандаад байгааг цагдаагийн дарга онцлов. Цаашид жагсагчид лазер заагч ашиглахыг цагдаа руу дайрсантай адилтган үзэж, зохих арга хэмжээ авах болно гэдгийг анхааруулжээ.

Жагсагчид нь олон мянган хүнийг царайгаар нь ялган таних чадвартай тусгай системийн ажиллагааг алдагдуулах үүднээс хүчтэй лазер бүхий чиглүүлэгч ашиглах нь элбэг болоод байгаа юм.

Үүнээс гадна Чек Лап Кок олон улсын нисэх буудалд сөрөг хүчнээс зохион байгуулсан эсэргүүцлийн жагсаал тасралтгүй үргэлжилж байна. Бээжингийн бодлогыг эсэргүүцэгчид нисэх буудлын хүлээлгийн танхимд цугларч уриа хашгарч байгаа ч үйл ажиллагааг нь алдагдах үйлдэл хийхгүй байгаа аж.

Энэ зуур Хонконгийн эсэргүүцлийн жагсаалтай холбоотойгоор Бээжин ба Вашингтон хоёрын харилцаа улам муудсаар байна. Наймдугаар сарын 10-нд АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Морган Ортагус Twitter хуудсан дээрээ "Хонконг дахь манай дипломатын талаар тараасан Хятадын албаны ёсны хариуцлагагүй мэдэгдлүүд нь аюултай болж хувирлаа. Үүнийг болиулах хэрэгтэй" гэж жиргэжээ.

Энэхүү мэдэгдэл нь Хонконгийн "Ta Kung Pao" сонинд гарсан "Гадаадын хүчний оролцоо" нэртэй нийтлэлтэй холбоотой аж. Тус нийтлэлд Хонконг дахь АНУ-ын Консулын газрын ажилтан Жулия Идэ-г эсэргүүцлийн хөдөлгөөний удирдагч оюутнуудтай уулзалт хийж байгаа зургийг нийтэлсэн юм. Үүний дараагаар Хятадын Гадаад харилцааны яамны Хонконг дахь салбар АНУ-д хандан дипломат ажилтан нь эсэргүүцлийн хөдөлгөөний идэвхтнүүдтэй уулзаж байгаа талаар тайлбар өгөхийг шаардсан.

Үүнээс төд удалгүй Хятадын мэдээллийн зарим хэрэгслээр уулзалт зохион байгуулсан дипломат ажилтны хувийн мэдээлэл төдийгүй хүүхдүүдийнх нь нэр, хаягийг тараасан тул Төрийн департаментын төлөөлөгч бухимдсан нь энэ аж. Хятад нь АНУ тэргүүтэй өрнөдийн орнуудыг Хонконгт болж байгаа эсэргүүцлийн хөдөлгөөнд хөндлөнгөөс оролцон дэвэргэж байна гэж удаа дараалан буруутгаж байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18