РИЧАРД ГИРТ ЦАГААЧДЫГ ХОЛЛИВУУД РУУГАА ЗӨӨ ГЭЖ ЗӨВЛӨЖЭЭ

Н.Мижидмаа
2019/08/12

Газрын дундад тэнгисийг гатлах гэж явсан олон зуун цагаачдыг осолдохоос аварсан усан онгоцыг Европын нэг ч улс хүлээн авахгүй байгаагаас задгай тэнгист долоо хонож байгаа хэрэг дэлхийн нийтийн анхаарлын төвд байна. Ардчилал, хүнлэг энэрэнгүй ёсыг дээдлэх талаар бусдад сургамж хайрлах дуртай өрнөд Европын хувьд энэ бол байж боломгүй зүйл. Тийм ч учраас олны танил алдартнууд энэхүү усан онгоцны асуудлыг нэн даруй шийдүүлэхийн тулд янз бүрийн арга хэмжээ зохион байгуулж байгаа.

Хамгийн сүүлд гэхэд Холливудын од, жүжигчин Ричард Гир цагаачдыг тээсэн усан онгоцонд хүрч, гологдсон хүмүүс тус, хүнс хүргээжээ. Үүний дараа тэрээр Италийн Лампедуза хотод "Open Arms" байгууллагаас хийсэн хэвлэлийн бага хуралд оролцож, Италийн Засгийн газарт хандан цагаачдыгхүлээн авч, орох орон олгохыг уриалжээ.

Гэтэл Италийн Засгийн газраас Ричард Гирт тун өвөрмөц хариу өгсөн байна. Италийн Дотоод хэргийн сайд, Ерөнхий сайдын орлогч Маттео Салвини нь "Өгөөмөр сэтгэлтэй саятан эр "Open Arms"-ын цагаачдын хувь тавилангийн талаар шаардлага гаргасанд бид талархаж байна. Тэр одоо цагаачдыг хувийнхаа онгоцоор Холливудэд хүргээд өөрийнхөө тансаг харшид суулгах хэрэгтэй" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18