УЛСЫН УНААГ ХУВИЙН ЗОРИЛГООР АШИГЛАСАН ПАРЛАМЕНТЫН ДАРГА ОГЦОРЧЭЭ

Н.Мижидмаа
2019/08/09

Манайд төрийн зарим албаны дарга нар улсын унааг хувьд ашигласан тухай мэдээлэл гардаг ч баримтаар нотлогдсон мэдээний дараа ямар ч хариуцлага хүлээдэггүй. Харин бусад улсад байдал өөр. Тухайлбал, Польшийн парламентын доод танхим буюу Сеймын дарга Марек Кухчиньский гэр бүлийн хамтаар аялалд явахдаа улсын мэдлийн онгоц, нисдэг тэрэг ашигласантай холбоотойгоор өчигдөр албан тушаалаасаа огцорсон тухай эрх баригч "Хууль ба шударга ёс" намын дарга Ярослав Качиньский мэдэгджээ.

Долоодугаар сард Сеймын даргыг гэр бүлийн хамтаар төрсөн нутаг руугаа амрахаар явах болгондоо улсын онгоц ашиглаж байсныг сэтгүүлчид олж мэдсэний дараа хэрэг мандсан. Ийм нислэгийг тайлан дээр албаны яаралтай томилолт гэж заадаг байж. Кухчиньский нь гарцаагүй нотлох баримт дэлгэгдсэний дараагаар 23 удаа улсын онгоцыг хувийн зорилгоор ашигласан гэж байсан ч сэтгүүлчид нарийвчилсан шалгалт хийхэд 100 орчим үйлдэл нь илэрсэн юм. Энэ мэдээ нь Польшийн сонгогчдын бухимдуулсан тул ийнхүү арга буюу суудлаасаа огцорсон байна.

Эрх барьж байгаа намын дарга Ярослав Качиньский нь "Манай спикер хууль зөрчөөгүй. Гэхдээ улс даяар өөр бодолтой байгаа бол эрх баригч нам түүнийг нь дагана" гэж мэдэгдсэн байна. Энэхүү дуулианаас үүдэлтэйгээр Польшийн хуульд зохих өөрчлөлт оруулахаар болсон тухай Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна. Цаашдаа, албан тушаалтныг томилолтоор явах үеэр гэр бүл нь дагалдахаар бол албан ёсны төлөөлөгчдийн бүрэлдэхүүн багтан улсын унаагаар үнэгүй зорчихоо болих бөгөөд өөрсдийн мөнгөөрөө тасалбар худалдан авдаг болох аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18