ӨМНӨД СОЛОНГОСЫГ НАЙДВАРТАЙ ТҮНШҮҮДИЙН ЖАГСААЛТААС ХАСЧЭЭ

Н.Мижидмаа
2019/08/09

Японы ба Өмнөд Солонгос хоорондын сөргөлдөөн улам л лавшрах хандлагатай болж байна. Жишээлэхэд, наймдугаар сарын 7-нд Японы Засгийн газар нь Өмнөд Солонгосыг худалдааны найдвартай түнш улсуудын жагсаалтаас хасчээ. Энэхүү жагсаалтад багтсан орнуудад Япон нь экспортын хөнгөлөлт үзүүлдэг. Ингэснээр наймдугаар сарын 28-аас эхлэн экспортын чанарт илүү өндөр шаардлага тавьж эхэлнэ.

Японы Засгийн газар нь цаашдаа ч худалдааны хөнгөлөлт үзүүлэхгүй барааны жагсаалтаа нэмнэ гэдгээ мэдэгдсэн байна. Тухайлбал, батлан хамгаалах салбарт ашиглаж болох зарим бүтээгдэхүүнийг худалдан авахын тулд Худалдааны яамны зөвшөөрөл шаардлагатай болж магадгүй гэжээ.

Өмнөд Солонгосын шүүх нь дэлхийн хоёрдугаар дайны үеэр Японы үйлдвэрүүдэд албадлагаар ажиллаж байсан хүмүүсийн ар гэрт их хэмжээний нөхөн олговор олгох шийдвэр гаргаж, Японы компаниудын хөрөнгийг хурааж эхэлсэн. Үүний хариуд Япон ийм худалдааны хориг арга хэмжээ авч эхэлсэн. 2019 оны долоодугаар сард электрон бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ашигладаг ховор материалыг Өмнөд Солонгос руу экспортлоход хязгаар тогтоож байсан юм.

Үүний хариуд Өмнөд Солонгосын иргэд япон бараа бүтээгдэхүүн худалдан авахгүй байх, Япон руу аялал жуулчлал хийхээс татгалзах кампанит ажил явуулах болсон.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18