ХОЙД СОЛОНГОС БА ХЯТАДЫН ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТ ӨСЧЭЭ

Н.Мижидмаа
2019/08/09

БНХАУ ба БНАСАУ хоорондын худалдааны эргэлт 15,3 хувиар өссөн тухай Өмнөд Солонгосын "Yonhap News" мэдээлж байна.

2019 оны эхний зургаан сарын байдлаар Хойд Солонгосын Хятад руу хийсэн экспорт 14 хувиар өсч 150 сая доллар болсон бол Хятадаас импортлосон бараа бүтээгдэхүүний хэмжээ 15,5 хувиар өсч 1,14 тэрбум долларт хүрчээ.

Энэ хооронд хоёр улс хоорондын барааны эргэлт нэгдүгээр сард 8,8 хувиар, хоёрдугаарт 4,5 хувиар тус тус буурч байсан ч Вьетнамын Ханойд болсон АНУ ба Хойд Солонгосын хэлэлцээ бүтэлгүйтсэний дараа гуравдугаар сард шууд 38,1 хувиар өссөн. Дараа нь дөрөвдүгээр сард 39,3 хувиар, тавдугаар сард 19,1 хувиар, зургаадугаар сард 8,7 хувиар тус тус өссөөр иржээ.

Солонгосын олон улсын худалдааны ассоциацаас гаргасан мэдээгээр Хойд Солонгосоос Хятад руу гаргасан экспортын дийлэнх нь жимс, далайн бүтээгдэхүүн, гурил гэсэн хүнсний бүтээгдэхүүн, вольфрам ба молибден гэсэн ашигт малтмал ба сүлжмэл эдлэл, цагны эд анги ба хиймэл үс байсан байна.

Энэ хоёр улсын худалдааны тэнцлийн алдагдал нь 2018 онд 2 тэрбум долларт хүрээд байсан ч 2019 оны эхний хагас жилд 1,04 тэрбум доллар болж буурсан. Хятадын нутагт ажиллаж байгаа хойд солонгос иргэдийн тоо 70-80 мянган болсон гэдгийг Өмнөд Солонгосын мэргэжилтнүүд онцолжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18