АЧИЙНХАА ШАЛГАСНЫГ ДАВХАР ШАЛГАДАГ ТУЛДАА 6,5 САЯ ДОЛЛАР ХОЖЖЭЭ

Н.Мижидмаа
2019/08/08

Америкийн Орегон мужид амьдардаг 94 настай өвгөн ачийнхаа хийсэн болгоныг давхар шалгадаг тулдаа 6,5 сая долларын супер шагнал хожсон тухай "UPI" сайт мэдээлж байна.

Сугалааны тохирол явх өглөө ач охин нь ирж 94 настай Уильям Боукерт тасалбарыг нь тулгахад туслахаар шийдсэн аж. Уильям энэ талаар "Ач охин маань намайг "Mega Million" сугалааны тасалбар авсан гэж бодоод тэдний тохиролтой миний бөглөсөн тоонуудыг тулгаад байсан. Гэтэл би "Game Megabucks" сугалааны тасалбар авсан болохоор ач охиныг тулгаж дууссаны дараа тасалбарыг авч дахар шалгасан нь бурханы авралаар зөв болсон. Би супер хожлыг авсан!" гэж ярьжээ.

Хашир өвгөн сугалааг давхар шалгатал хайхрамжгүй ач охин нь сугалааг андуурсан төдийгүй бөглөснөөс нь огт өөр тоо дугуйлан зөрсөн байжээ. Сугалааны мөнгийг хэрхэх талаар өвгөн "Би 94-н настай хүн. Надад хэрэгтэй бүхэн надад бий. Харин одоо ойр дотны хүмүүстээ туслах сайхан боломж гарч ирлээ" гэсэн байна. Тэрээр хожлын мөнгөө гэр бүлийнхээ гишүүдэд тэнцүү хувааж өгөхөөр шийджээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18