ТАНЗАНИД ХЯЛМАН ХҮҮХДИЙГ ХӨНӨӨХ ТОХИОЛДЛЫН ТОО ЦӨӨРСӨН

Н.Мижидмаа
2019/08/08

Африкийн Танзанид альбинос буюу хялман хүүхэд төрөхийг гай зовлон авчирдаг муу ер, гэсэн атлаа хялман хүүхдийн гар хөл, нүд, бэлэг эрхтэн зэрэг нь аз авчирдаг гэсэн мухар сүсэг хүчтэй байдаг. Үүнээс болоод альбинос хүүхдүүдийг хороох, эд эрхтнийг нь наймаалах нь газар авсан үзэгдэл байсан. Иймд Танзанийн Засгийн газар мухар сүсгээс үүдэлтэй аллагыг зогсоохын тулд 2008 оноос эхлэн "Нэг наран дор" нэртэй кампанит ажил явуулж эхэлсэн байдаг. Энэхүү аяны хүрээнд хялман хүүхдүүдийг хороох тохиолдол жилд 40 гаруй гардаг байснаа 2018 он гэхэд жилийн 8 болж багассан тухай тус улсын "Rai" сонин мэдээлжээ.

"Нэг наран дор" кампанит ажлыг үүсгэн байгуулагч Питер Эш нь байдал ингэж огцом сайжирсан нь том ололт хэдий ч цаашдаа ч энэ талаар тууштай ажил хэрэгжүүлсээр хийх ёстойг анхааруулсан байна. Учир нь, хялман хүмүүсийг эд эрхтнийг нь дамлах гэж хороохоо байсан ч ажилд авахгүй хавчин гадуурхах үзэгдэл арилаагүй байгааг Питер Эш онцолжээ. Иймд Танзанийн засгийн газар ба хүмүүнлэгийн байгууллагуудад хандан альбинос хүмүүсийг ажлын байраар хангахад илүүтэй анхаарахыг уриалсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 12 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 12 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 13 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 18 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 19 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 21 цагийн өмнө
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ Өчигдөр
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ Өчигдөр
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 2026/07/26
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 2026/07/26
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 2026/07/26
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 2026/07/25
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 2026/07/25
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 2026/07/25