ХОРТ ХАВДРЫН ЭМЧИЛГЭЭНИЙ 12 ШИНЭ ТӨХӨӨРӨМЖ АВАХАД 25 САЯ ДОЛЛАР ЗАРЦУУЛНА

Н.Мижидмаа
2019/08/08

Хорт хавдрын хими эмчилгээ хийдэг хамгийн орчин үеийн төхөөрөмж 12 ширхгийг худалдан авахад 25 сая доллар гаргах болсноо Шинэ Зеландын Засгийн газар албан ёсоор зарлажээ. Энэ тухай "Otago Daily Times" мэдээлсэн байна. Шинэ Зеландын Засгийн газар нь үхлийн аюултай өвчнийг эрт оношлох, бүрэн эмчлэхэд шаардлагатай олон арга хэмжээ авахаар болсны нэг нь энэ аж.

Худалдан авах гэж байгаа шинэ төхөөрөмж нь өвчтөн тус бүрийн биеийн онцлогт тохируулсан нарийн эмчилгээ үзүүлж чаддаг гэдгээрээ давуутай юм байна. Шинэ төхөөрөмжүүд нь том хотууд төдийгүй хөдөө орон нутгийн иргэдэд ч хүртээмжтэй байх болно гэдгийг Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн онцолсон байна. Шинэ төхөөрөмжүүд илүү хүртээмжтэй тул орон нутагт, жижиг хотуудад амьдардаг хорт хавдар гэсэн оноштой 1200 гаруй хүн том хот руу оролгүй, газар дээрээ эмчилгээ авах боломжтой болсон байна.

Ингээд зогсохгүй шинэ төхөөрөмж нь эхний шатандаа яваа хорт хавдрын эмчилгээг 6-н долоо хоногоос 3 өдөр болгон багасгах боломж олгодог нь тус улсын хүн амын наслалтыг уртасгахад эерэгээр нөлөөлөх аж. Шинэ Зеландын хүн ам 4 676 096, дундаж наслалт 81,3 жил.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18