АНУ НЬ ВЕНЕСУЭЛД ТӨРИЙН ЭРГЭЛТ ХИЙХ БҮХ ХУВИЛБАРУУДЫГ СУДАЛЖ БАЙГАА

Н.Мижидмаа
2019/08/07

АНУ нь Венесуэлд бий болсон нөхцөл байдлыг зохицуулах бүх л хувилбаруудыг судалж байгаа бөгөөд одоогийн удирдагч Николас Мадурогийн төрийг түлхэн унгахад шаардлагатай бүх л хэрэгслийг ашиглах тухай Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Стефан Гришэмийн хийсэн мэдэгдэлд дурджээ.

Тус мэдэгдэлд "Бүх хувилбаруудыг судалж байгаа. Венесуэлд Мадурог төрийн эрхээс зууралдахгүй болгох, Венесуэлийн ард түмнийг хүмүүнлэгийн тусламжаар хангах, Венесуэлд ардчилсан шилжилтийг хангахад шаардлагатай бүх л хэрэгслийг АНУ ашиглана" гэсэн байна. Мөн "Венесуэл улс нь тогтвортой, ардчилсан, хөгжингүй ирээдүйг олж авах, нэгэн цагт агуу явсан энэ улсыг сүйрүүлсэн социализмын аймшгаас чөлөөтэй болгохын тулд Мадурогийн дарангуйлал дуусах ёстой" гэсэн байна.

Үүнээс өмнө АНУ-ын эрх зүйн мэдэлд хамаарах бүх л газар байгаа Венесуэлийн Засгийн газрын бүх хөрөнгийг түр хураан авах тухай тушаалд Ерөнхийлөгч Трамп гарын үсэг зурсан юм. Мөн Мадурод тусалж байгаа ямар ч хувь хүн, түүний дотор гадаадын иргэдийн эсрэг хориг арга хэмжээ авахаар болсон байна. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч нь "Энэхүү тушаал нь Венесуэлийн ардчилсан замаар сонгогдсон Үндэсний ассамблей болон түр Ерөнхийлөгч Хуан Гуайдогийн эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа бүгдийг эсрэг чигэлсэн алхам" гэсэн тайлбар өгчээ.

Өөрийгөө Ерөнхийлөгчөөр томилсон Хуан Гуайдог төрийн эргэлт гаргах гэж удаа дараалан оролдоод бүтэлгүйтсэний дараагаар америкчууд Венесуэлийн төрийг өөр аргаар эргүүлэхээр шийдсэн нь энэ бололтой. АНУ-ыг дургүйг нь хүргэсэн улс орныхоо удирдлагад өөрийн хүнээ гаргахын тулд дотоодын сөрөг хүчнийг ашиглан төрийн эргэлт хийх гэдэг, тэр нь бүтэлгүйтвэл эдийн засгийн хориг арга хэмжээгээр сулруулж байгаад эцэст нь цэргийн хүчээр хялбархан унагадаг шалгарсан аргатай гэдгийг шинжээчид онцолжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18