УКРАЙНЧУУД БРАЗИЛААС СЭНСЭТ ХӨДӨЛГҮҮРТЭЙ ДАЙРАГЧ ОНГОЦ ХУДАЛДАН АВНА

Н.Мижидмаа
2019/08/07

Украйны Цэргийн нисэх хүчний төлөөлөгчид "Embraer EMB-314 Super Tucano" сэнсэт хөдөлгүүртэй онгоц худалдан авах асуудлыг хэлэлцэхээр Бразилд айлчилж байгаа тухай "Infodefensa.com" сайт мэдээлсэн байна. Украйны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг Цэргийн нисэх хүчний Ерөнхий командлагч, хурандаа генерал С.Дроздов ахалж яваа аж. Одоо онгоц худалдан авах боломжийн талаар "Embraer" компанийн удирдлагатай уулзалт явуулж байна.

"Embraer EMB-314 Super Tucano" нь нисгэгчдийг сургах зориулалттай ч шаардлагатай үед дайрагч онгоцны үүрэг гүйцэтгэж чадах сэнсэт хөдөлгүүртэй онгоц юм. Энэ онгоцыг агаарын довтолгооноос хамгаалах зэвсэглэл байдаггүй, партизаны жижиг бүлэглэлүүдийн эсрэг ашиглах зорилгоор Ливан, Ангол, Сенегал, Буркина-Фасо, Колумби, Мавритан, Гана, Нигери, Афганистан улсууд худалдан авсан байдаг.

Харин Оросоос зэвсэг техникийн ихээхэн дэмжлэг авдаг Донбасс, Донецк дахь Украйны салан тусгаарлагчдыг яагаад ч тааруухан зэвсэгтэй партизаны жижиг бүлэглэл гэж үзэх аргагүй. Жишээлэхэд, Донецкийн салан тусгаарлагчдыг агаарын довтолгооноос хамгаалах "БУК" пуужинт систем ашиглаад 10 мянган метрийн өндөрт цагт 900 км-ийн хурдтай нисч явсан Малайзын "Боинг" онгоцыг унагасан гэж буруутгаад байгаа юм. Харин "Embraer EMB-314 Super Tucano" онгоц нь цагт 560 км хурдлах чадвартай аж.

Гэвч Украйны эрх баригчид өөр бодолтой байгаа бололтой. Тэр тусам хөрөнгө мөнгөний асуудалтай энэ улсад Бразилиас сэнсэт хөдөлгүүртэй онгоц худалдан авахыг нь Америк санхүүжүүлэхээр болсон тухай "Infodefensa.com" сайт мэдээлсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18