ОРХОН АЙМГИЙН ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГА АЖЛЫНХАА ӨРӨӨНД АМИА АЛДЖЭЭ

Н.Мижидмаа
2019/08/06

Өчигдөр Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын дарга Л.Болд аймгийн захиргааны байрандаа өөрийгөө буудсан байдалтай олджээ. Харамсалтай нь тэрбээр эмнэлгийн тусламж авч чадалгүй газар дээрээ амиа алдсан байна. Хэргийн шалтгаан нөхцлийг тогтоохоор цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна. Энэ талаар тодруулахаар аймгийн ЗДТГ-тай холбогдсон ч "мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн тайлбар хэллээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар талийгаач Б нь цайны цагийн үеэр амиа алдсан бөгөөд өөр хэн нэгэн түүнтэй хамт байгаагүй гэв.

Дэд хурандаа Л.Болдыг өнгөрсөн зургаадугаар сард Батлан хамгаалахын сайдын тушаалаар Орхон аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын даргаар томилсон юм. Л.Болд нь 1985-1988 онд ЗХУ-ын /хуучнаар/ Одесс хотын Цэргийн нэгдсэн дээд сургуулийг Артиллерийн техникч инженер мэргэжлээр төгссөн. 1988-1990 он хүртэл Ардын армийн 270-р ангид салаан захирагч, ротын захирагч 1991-1994 он хүртэл Зэвсэгт хүчний 210-р ангид Албаны даргын туслах, Албаны дарга 1998-2001 он хүртэл Зэвсэгт хүчний 186-р ангид Засварын тасгийн дарга, Галт хэрэгслийн инженер 2002-2019 он хүртэл ЗДТГ-ын Цэргийн штабт Нөхөн хангалт, тоо бүртгэлийн офицерын албыг хашиж байсан хүн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 3 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 4 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 5 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 5 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 6 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 6 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 6 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 7 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 22 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 22 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 23 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27